Хотын худалдааны танхимаас төсөвт тодотгол хийхийг уриаллаа

Шинэ коронавирусийн тархалтын улмаас дотоодын ихэнх бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн импортоор авдаг түүхий эд, материалын нөөцийн хомсдолтой холбоотойгоор үйлдвэрлэл доголдож байгааг Улаанбаатар хотын худалдааны танхимаас мэдээллээ. Мөн экспортлогчдын үйл ажиллагаа, орлого хумигдаж эхэлж байгаа гэлээ.

Энэ нь цаашлаад эдгээр аж ахуйн нэгжүүд, тэдний ажиллагсдын авсан төрөл бүрийн зээлийн эргэн төлөлтөд ч мөн сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Иймд тус танхимаас төр, хувийн хэвшлийн байгууллагуудад холбогдох асуудлыг шийдвэрлэх, улсын төсөвт яаралтай тодотгол хийх зэрэг уриалга гаргажээ.

 

.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)