НӨАТ-ын энэ оны эхний азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу ням гаригт 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.

Иргэн та 2020 оны нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер шагнал 30 сая төгрөг. 

Сонирхуулахад, 2019 оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10-наас эхлэн  иргэдийн данс руу шилжүүлж дууссан. Үүнд, 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авчээ. Сангийн яам  НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)