ОХУ Турктэй дайтах уу

Туркийн цэрэг Идлиб мужид Сирийн Засгийн газрын цэрэгтэй байлдсан нь эцэстээ Москваг Анкаратай харилцах харилцаагаа шинээр тодорхойлоход хүргэж магадгүй гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлүүдэд гарч эхэллээ. Уг мэдээлэлд ОХУ-ын цэрэг Туркийн цэрэгтэй Сирийн нутагт тулгаран байлдах боломжийг авч үзсэн байв.

ОХУ Сирийн Засгийн газар буюу Башар Асадыг эхнээс нь тууштай дэмжсээр ирсэн. Харин Турк улс Сирид цэргээ оруулсан төдийгүй Сирийн Засгийн газрын цэргийг энэ сардаа багтан Идлиб мужаас бүрмөсөн гарахыг тулгаж буй. Турк мэдээж Москватай харилцаагаа хурцатгахыг хүсэхгүй ч Идлибийг орхих нь Р.Т.Эрдоганы хувьд дотооддоо улс төрийн ашиггүй байдалд орно гэж шинжээчид дүгнэж байна.

ОХУ-аас Турк суух Элчин сайд Алексей Ерхов Идлибд байдал хурцадсаны дараа өөрт нь заналхийлэл ирэх болсон талаар ВВС агентлагт ярьсан байна. ОХУ-аас Туркт суух Элчин сайд Андрей Карпов 2016 оны арванхоёрдугаар сард бусдын гарт амиа алдаж байсан билээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ard n NATO bga bolhoor peegiigeed bgan blguidee herev haritsaa muudaj daitval shdee

    0 0 Хариу бичих
  2. Дотооддоо асуудалтай, тэрийгээ шийдэх арга мухардсан улс л гадагш дайн хийдэг гэдэг, орос, туркийн аль алинд нь дотоодын асуудлаасаа анхааралыг холдуулж саармагжуулах шаардлага байгаа л даа, гэхдээ том хэмжээний дайн хийтэл бол хололдоо, ганц нэг онгоц унагах энэ тэр бол яах вэ байх л биз, урьд нь ч байсан

    0 0 Хариу бичих
  3. Турк ер ойрд яагаад пээдийгээд байна?

    0 0 Хариу бичих
  4. Орсууд Сирид юугаа хийж байгаа юм бэ? Өөрийн оронд байгаа хурц асуудлаа эхэлж шийдээч.

    0 0 Хариу бичих