Нэгдүгээр сард тээврийн хэрэгслийн импорт 83.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар буурчээ. Үүнээс суудлын автомашины импортын үнийн дүн 34.7 хувиар буурсан байна. Импортыг харвал 10-аас дээш жилийн насжилттай, хуучин автомашин 57.2 хувийг, шинэ автомашин гурван хувийг бүрдүүлжээ.
Дашрамд дурдахад, Монгол Улс 2019 онд нийт 94065 ширхэг тээврийн хэрэгсэл импортолсноос 69472 нь суудлын автомашин байна.