Амьтдын шилдэг таван гэрэл зураг

Гэрэл зурагчин Сэм Ровли, 2019 он. Лондон хотын метроны буудал дээрх хоолны төлөө тулалдаж буй хоёр хулганы зургийг авахын тулд Сэм хэдэн долоо хоногийн турш тэвчээртэй, ажиглалт хийсэн байна. Удаан байж чадвал метроны буудалд хулгана байтугай амьтдын сонирхолтой агшинтай нүүр тулдаг аж. 2019 оны шилдэг ан, амьтдын гэрэл зургийг хүргэе. 


Гэрэл зурагчин Мишель Зогзогхи. Тэрбээр энэ зургийг Бразилын Пантанал гэдэг газар 2019 онд авчээ. Эх ирвэс зулзагатайгаа өөрсдийн олз болох анаконда могойг амжилттай агнаад буцаж яваа нь энэ. 

Гэрэл зурагчин Мартин Бузора, 2019 он. Тэрбээр Кени улсын хойд хэсэгт орших дархан цаазат газрын байгаль хамгаалагч. Зурган дээрх хар хирсийг Китуи гэдэг бөгөөд ижлээсээ тасарч өнчирч хоцорчээ. Мугамби түүнийг асрахын тулд хэдэн долоо хоног зарцуулж байна. 

Гэрэл зурагчин Дэймон Копеланд, 2019 он. Орангутанг сармагчин Бангкокын Safari World болон өөр олон газруудад арван жилийн турш үзүүлбэр үзүүлсээр иржээ. Ээлжит тоглолтын дараах түүний төрхийг ийн буулгасан юм. 

Гэрэл зурагчин Фрэнсис Де Андрес, 2019 он. Норвеги улсын Свалбард хотод цаг агаарын нөхцөл байдлаас болж гэрэл зураг авах нь туйлын хүнд боловч ан амьтдын төрхийг буулгаж чадвал гайхалтай дүр зураг хальсанд үлддэг байна. Гэрэл зурагчин Де Андрес сайтар ажиглалтын үндсэн дээр цав цагаан цасан дундах цаа бугын дур булаам дүр зургийг авч чаджээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)