Монголд анх удаа олон улсын эко урлагийн наадам “Ногоонбаатар” нэрийн дор 2020 оны дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 31-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус наадмыг Европын холбооны соёлын институтийн нэгдлээс санхүүжүүлж, европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Франц хэл, франц хэлтэн орнуудын соёлыг дэмжин ажилладаг Монгол-Францын төв /Улаанбаатар хотын Аллианс Франсез/, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте Институт, Монголын Урлагийн Зөвлөл болон Соёл Урлагийн Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах гэж байгаа юм.