АНЭУ руу шууд нислэгтэй болно

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Султан Бин Саид Аль-Мансуритай уулзжээ. Уулзалтын үеэр Султан Бин Саид Аль-Мансури 2016 онд АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцолсон байна.

Мөн Монгол Улс руу шууд нислэг үйлддэг болох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санал дэвшүүлжээ. Улмаар хоёр улсын хооронд шууд нислэгтэй болж аялал жуучлал, агаарын тээвэр, логистикийг хамтран хөгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцсон байна.

Түүнчлэн АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын 21 аймгийн барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх төслийг дэмжихээ илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)