Ерөнхий сайд малын сэг зэмийг устгаж халдваргүйжүүлэх албан даалгавар өгчээ

Монгол Улсын Ерөнхий сайд Хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, отор нүүдэл, өвөлжилтийн хүндрэл, өвчний улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, бэлчээр бууц, хашаа байр, уст цэг, усны эх булгийг халдваргүйтгэх албан даалгавр гаргажээ. Тодруулбал Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар, Мал эмнэлгийг газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд мал амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтлийн үйл ажиллагааг зохион байгуулах, отор нүүдлийн зориулалттай мал амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих тухай албан даалгавар өгсөн байна. Мал амьтны сэг зэмийг устгах, халдваргүйтлийн ажилд шаардагдах хүн хүч, унаа тээврийн болон бусад  зардлыг шийдвэрлэж,  энэхүү ажилд орон нутгийн байгууллага малчдыг хамруулан хамтран ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн албан даалгаврынхаа хэрэгжилтийг хагас болон бүтэн жилээр дүгнэж тайлангаа ирүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)