Д.Чойжамц: Бид сүсэглэсэн хүмүүст коронавирусийн эсрэг үрэл тараана

МБШТ Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандан мэдээлэл хийлээ.

Тодруулбал, төр засгийн байгууллагуудаас гарсан шийдвэр, мэдэгдэл, хөл хорио тогтоосон үед сар шинийн хурал ном хэрхэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц “Энэ жил зурхайд залуучуудад хатуу, хөгшчүүлд гайгүй, нялхсыг анхаарах хэрэгтэй гэж гарсан. Энэ жил дээдсүүдэд ширүүн, дунд талын дарга нарт бүүр ширүүн гэж зурхайд зурагдсан. Жилийн дунд үе хүртэл бороо хур багатай ч үр тариа бүтэн авч чадна гэж гарсан. Энэ бол магадлал. Зурхайн магадлалаар өөрийгөө захирч сайн сайханд тэмүүлж чадсан хүнд энэ нэг их мэдэгддэггүй зүйл.

Дэлхий даяар аймшигтай ханиад гарчээ. 700 жилийн өмнө судар дээр сарьсан багваахай гэдэг амьтны зургийг тавьж цаг цөвтөхийн үед үүнээс үүссэн хижиг гарч ард иргэдийг зүдрээнэ гэж байдаг. Энэ дагуу засаг төр их анхаарч үзэж сайхан арга хэмжээг авч байна. Үүнийг ард түмэн сүсэгтэн олон хүлээж авах нь зүйтэй. Алдаа хувиа бодсоноос л гардаг. Би Хятад яваад наймаа хийгээд ирье гээд хувиа бодсон үзлээс үүдэн муу бүхэн гардаг. Бусдыг бодоод ирэхээр аюул ослоос аль болох хол болдог. Өнөөдөр хувиа бодож довоо шарлуулж болохгүй.

Гандан энэ ханиадны эсрэг 10 гаран хоног ажиллаж сүсэгтэн олонд амны хаалт түгээх ажил хийлээ. Гар ариутгагчаар иргэдэд үйлчилсэн. 

Би цагаан сарыг цуцална гэдэг үг дээр жаахан дургүй байгаа. Хөл хорио гээд өөр амгалан үг хэлээсэй гэж бодсон. Үүний дагуу бид ажиллана. Бид гүрэм номоо уншиж байна. Энэ бол шашны хүмүүсийн ажил.  Үрэл, утлага хийх тарни тоолон бясалгал хийх ажил нэлээд явагдаж байгаа Түвдэд нөхцөл байдал гайгүй байна. Бид тэр дагуу үрэл, утлага хийн иргэдэд тарааж байна. Энэ бол нэг талаар ард түмний шалгарсан ёс, уламжлал. Гандан 14 салбартай. Салбар бүрээр Лхам бурхан олон тахиж, 100 мянган удаа Дарь эх унших ажлыг өрнүүлж байна. Бид эх болсон зургаан зүйлийн дагуу ном хурж, уншиж аль болох олон хүн цуглуулахгүй талдаа зогсож байгаа.

Цагаан сарын заслыг заавал энэ цаг хугацаанд яараад хэрэггүй. Байдал намжихаар бид тусгай лам нар гарган цагаан сарын засал хийнэ гэж уриалж байгаа.

Үнэхээрийн хэрэгтэй гэж бодож байгаа хүмүүст коронавирусийн эсрэг үрэл тараана, аль болох үймээн самуунгүй үйл ажиллагаа хийнэ. Ямар ч үед шашин шүтлэг үргэлжийн эрхэм байдаг" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (40)

  1. ter muulaad bga humuust helhed bi law ene urel ni coronag darna gedegt irgehgui l bainaldaa ghdee urliig ni idlee gd biy chin muudchihgui l baih harin ch darhlaag chin demjih ows, urgamlaar hsn blgui. yr ni tgd ta nariig hucheer id gsn bish duugui l aril

    0 0 Хариу бичих
  2. Орхимжиндоо орооцолдож үхмэр худлаа ярихаа болиоч.

    0 0 Хариу бичих
    • Нэрээ нуусан зочин бүдүүлэг амьтан юмаа.Хараал хар толгой лээр гэдэг ш дээ.

      0 0
  3. Tiim uu?

    0 0 Хариу бичих
  4. Энэ доор хэрүүл өдөөд буй хүмүүст: 1. Би шарын шашин шүтдэггүй. 2. Гэхдээ энэ ламтанд юуг нь буруутгаад байгаа юм. Хэрэгтэй гэж толгойд нь ороод юм бүрт сэтгэлээрээ

    0 1 Хариу бичих
    • (Үргэлжлэл) өвдөж эдгэрдэг хүмүүст л хүсвэл хийж өгье гэсэн байна.

      0 0
  5. Ter hachin baasiig hen hiideg boloo. Eruul ahuin naad zaxiin Shaardlaga hangax uu. 00 suuj bgaad bogsoo ch sain archaaagui baagiinuud hiisen bgaashdee

    1 0 Хариу бичих
  6. Үрлийг яаж тараах вэ. Хүн болгонд олдох юм уу

    0 1 Хариу бичих
  7. 19р зууны үетэйгээ л хамт яваан бн энэ үрлээ уханд очоод тараагаад эдгээчих юм бол шүтье чамайг

    0 0 Хариу бичих
    • Alivaa ymiig harluulj, haraar bitgii harj bai, uudruguur har, uurt tani ch tustai

      0 0
  8. Дэлхий ертөнц өөрчлөгдөөд эхэлмэгц лам нар өөрчлөгдөж эхэлсэн байх, бурханы номын хүч байдаг юм гэнэ лээ, гэхдээ уншиж байгаа хүмүүс нь хир ариун хир сэтгэл сайтай, хир буянтайгаас бас хамаарах байх гэж бодном, монголчуудын хөгжихгүй байгаагийн бас нэг шалтгаан мухар сүсэг шүү дээ, хүн бүрт адилхан бурханы ариун чанар дээд хүч чадал байдаг гэсэн, түүнийгээ хөгжүүлбэл хүн бүр адилхан хүч чадалтай болох боломжтой, өнөөдөр хүн Та агуу гэдгийг хэлж сургахаас биш хүнийг сэтгэл зүйн хувьд хамааралтай болгож аварч хамгаална гэж юу байхав дээ, тэрийг олж авах гэж явж байснаас маскаа зүүгээд дархлаагаа дэмжсэн дээр буй заа, хамба лам бас л том байна шүү, шашин номын газар хөл хорио тогтоочихоод байхад үрэл тараана, аль болох цуглуулахгүй байх талдаа ч гэх шиг жаахан цуглуулах юм уу хаашаа юм, хүн хүний сүсэг л мэдэж дээ хөөрхий, өө тийм мартах шахлаа, хүмүүс ээ нээрээ бүтэн сайн өдөр бүрийн 21.00- 21.30 цагаас веган дэлхийн төлөө бясалгал залибралыг дэлхийн хүмүүс гэгээнтнүүд хамтдаа хийж байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа шүү, маш их нэгдсэн энерги маш их хүч бууж ирэх юм гэсэн шүү, та нар оролдоод үзээрэй магадгүй үнэхээр бодитойгоор бүх амьд амьтанд тус болох зүйл байгаа байх аа

    0 1 Хариу бичих
  9. Баярлалаа Наму Гүрү Вэ Наму Буддая Наму Дармая Наму Сангая хамаг амьтан гэгээрэх болтугай

    0 1 Хариу бичих
  10. Дайны хажуугаар дажин гэж... Шашины херенгийг еерийн халаасанд хийсэн энэ этгээд одоо бас юувдээ, дутаач. Туухийн хамаг сайхан ев херенгийг устгаж, чадалтай лам нарын амьдралаар 50 жил тоглосны хариу тамын уудэн дээр чамайг хулээж байгаадаа. Тэр уед наад шашиныхаа учрыг олох биз зенег толгой

    2 0 Хариу бичих
  11. Тэр үрэлийг нь нэг гурил өнхрүүлээд хйчэхсэн эд гэдэгийг нь бүгд л мэдншьт. Шашин гэдэг чинь хүний сэтгэл зүйтэй ажилладаг орчин үеийхээр бол сэтгэл зүйч маягийн л юм шүү дээ. Хов хоосон явж байхаар тэр үрэлийг нь өвөртлөчихсөн өөрөө өөртөө итгэл олгоод л явж байхад арай л дээр л байхгүй юу даа

    0 0 Хариу бичих
  12. Лам дор мөргөмү Ном дор мөргөмү Багш дор мөргөмү гээд л мөргөдөгсөн.Хүн бүхэн сайн сайхны төлөө жил бүр ганданд ном уншуулдаг байж яахаараа ийм хачин муухай юм бичдэг юмбэ дээ.Амны алдаа гэж байдаг юм гэсэн.

    0 1 Хариу бичих
  13. Bogdiin lunden geh shig ter ni shig hudal zohiol haanch bhgui ee odoo ene munharuulgaa zogsoo gandan hiidiig tatan buulgaad buurin deer ni tom hudaldaanii tuv barsan deer tend baigaa lam nar har bolood ajil hiih heregtei 21 zuund shashin bol barag hereggui bolood bna

    1 0 Хариу бичих
    • төмөр хөлөг, төмөр зам энэ тэр нь лүндэн гарах үед аль үже хийгдчихсэн байсан гэсэн. гадаадад явж үзчээд үзээгүй оркуудад

      2 0
  14. лам нар өөрөөсөө худлаа ярихаа боль гэсэн комментууд их байнаа. түүнийг нь харанхуйн мунхагаар зандраад, тарни марни бичээд л.

    0 0 Хариу бичих
    • ум тараа дуу тараа төрийн сүх ай

      0 0
  15. Mongolchuudiig olon ch jil munhruullaadaa odoo zugeer l muruuruu nud anihaa bodoldoo choigeleen

    1 0 Хариу бичих
  16. пүрэвбат чинь өвгөдийн лүндэн гээд л тив тивээр нь алга болгоод л, хуурай газрыг эрэг эргээр нь арчиж хаяад байсан. арай хэтэрнээ. тэгж саваад юухэв. төвдүүд чинь тийм юм ярихгүй чимээгүй л байгаа биз дээ.

    0 0 Хариу бичих
    • тийм айхтар өөрчлөлт байхгүй. газар зүй тэгж айхтар өөрчлөгдөхгүй гэсэн.

      0 0
  17. За боль оо. Гандан гэх мэт шашны сүмүүд зүгээр л дуугай музэйн үзмэр шиг байж жуулчдын нүд хужирлах байдлаар л цаашаа яваа ч дээ. Яахав, эдийн засгийн шилжилтийн явцад бага зэрэг туйлдаж ядарснаас бол ном унших нь багассан ард түмэн маань оюуны доройтолд орчихоод байгаа. Та нар ч гэсэн ядарсан дээр нь цааш нь түлхээд дундад зууны мухар сүсэгт итгүүлэн асар мөнгө хийж байгаа луйварчид. Гэхдээ л, 21-р зууны иргэдийг та нар шиг луйварчид барахгүй шүү. Элдэв өвс ногоо болон лам нар өөрснийхөө хатаасан баас, шээсийг хольж найруулсан элдэв эм тан, үрэл гэдэг нэртэй хорт бодисуудыг шууд болиулах хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
  18. түбэд өвгэдийн сургааль лүндэн ч гэх шиг. номоо зөвхөн түбэдүүдэд зориулж түбэд хэлээр л айлдана. за энэ эмээ өвөө нь түбэд ринбүүчийн нарын хүүхдүүд лам болдог юмуу?

    1 0 Хариу бичих
  19. үрлээ бурхандаа өргөчихвөл яасан юмб дээ. олон түмэнд өргөж байна гэж бодоод.

    1 0 Хариу бичих
    • хойд хөршид өвчин тархалтын эхэн үед бас сүлжээчид идэвхижээд, манайд л бүх өвчний эм байна гээд байсан. эмч нар шууд л цагдаа хүчнийхэн энэ панзчид луйварчидаа хянаачээ гээд л явчихна лээ. нэрээ бүх өвчин вирус нян эдгээнэ гэсэн тэр хогийн сүлжээнүүд зайлаач.

      0 0
    • шидэт үрэлнийхаа учрыг тайлбарлахгүй бол одоо баларлаа даа. гэхдээ л чоно борооноор гэдэг шиг. нэг л хачнаа. ямар судар, хэн гэдэг хүн тэгж айлдсан хэлсэн юм, бичсэн байдаг? эсвэл бичигдээгүй хууль?

      0 0
  20. яг тараагаад эхлэвэл хүн болгон авна.жил болгон лам дээр очиж ном уншуулдаг ард түмэн ш дээ бид

    0 1 Хариу бичих
  21. Mongol khun bolokhoor tsutsalna gedeg ugiig zeerleed uur ugeer orluulakh tukhai yrij bna.Khunii khelsniig oilgokhgui baij shuumjlekhdee garguun gej.Yas yuman deer uwchin zowlon tokhioldwol nom unshuulaad lamaas asuugaad ywna daa.Ted nomyn khucheeree muu virus orj irekhiig zailuulaad baigaa ch jum bil uu.

    0 0 Хариу бичих
  22. Baahan urel uusan yumnuud mask zuuhgui tsagaan sardaad ballah n l odoo. Choi hamba Wuhan ruu yavj urelee taraa

    1 0 Хариу бичих
  23. Үнэхээр тийм юм бол тэр үрлээрээ Хятадад дэлгэрсэн өвчнийг нь дараад өгчихөж болдоггүй юм уу. Тэгээд цагаан сараа санаа амар хийе л дээ

    1 0 Хариу бичих
  24. баахан ул боов хийцэн тэрийгээ үрэл болгож байгаа байх одоо ч балин малин бол дэмий биздээ

    0 0 Хариу бичих
  25. Монгол түмэн улам л уруудан доройтож бна да. Хэлж байгааг нь сайн ойлгоод дараа нь илдвээр бурцгаа л да. Ийм мундаг хүнээ мэдэгдэл хийх хүртэл нь гомоодог. Бурууудхын л цондон байна да

    0 3 Хариу бичих
  26. naad ulgeriin urlee bolio, coronavirusyn vaktsin garaagui baikhad khuvkhai mgl lam urel taraakh yum gn ee, muu bandi!

    2 0 Хариу бичих
  27. olj uuyaa yuni magad. haanaas awah wee hayga todorhoi heleerei. awarch mednee neeree shy

    0 0 Хариу бичих
    • Hahahha huurhun yum be

      0 0
  28. Araishdee neeree shinjleh uhaan n gandand yalagdsan ulsiin ireedui todiin tod haragdaj bnshde

    2 0 Хариу бичих
  29. Наад үрэл чинь арай цаанаа ямар нэгэн зэвсэг юм биш биз. Хятадын захиалгатай бөөнөөр нь хордуулах. Төрийн эсрэг лам нар тэмцэлдээд эхлэх чинь тэгж байгаад шарын бослого шаах бий дээ.

    1 0 Хариу бичих
    • Хамба ламтан та түмэн олны тусын тулд Уханьд очиж үрэлээ тарааж хайрла. Олон хуврагаа дагуулаад явбал бүр буян болно

      0 0
    • Хамба ламтан та түмэн олны тусын тулд Уханьд очиж үрэлээ тарааж хайрла. Олон хуврагаа дагуулаад явбал бүр буян болно

      0 0