Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас иргэншил хүсэж хуулийн байгууллагад хандсан тухай хэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан  иргэншлээ солих хүсэлт гаргаагүй тухайгаа хэлсэн байна.

Дашрамд дурдахад,түүнийг  Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан билээ.