Ухань хотоос ирсэн оюутнууд болон нислэгийн багийнхныг маргааш ХӨСҮТ-өөс гаргана

БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутнуудыг эх орондоо авчрах үйл ажиллагааг Засгийн газрын яамд болоод холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж, 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатарт авчирсан билээ.

Ухань хотоос ирсэн 32 иргэнээс гадна Ухань хотод очиж ажилласан Гадаад харилцааны яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүний 15 хүнийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлаад байсан юм.

Тэгвэл эдгээр иргэдийг маргааш ХӨСҮТ-өөс гаргах хугацаа нь дуусаж байгаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. 20 хоногийн дараа илэрлээ гэсэн дэ хятад хонконг д

    0 0 Хариу бичих
  2. Dald uye ni 24 honog bolson gee bizdee

    0 0 Хариу бичих
  3. дахин сорилоор үзэх хэрэгтэй байх да

    0 0 Хариу бичих
  4. 24 honog harsan ni deer bishuu

    3 0 Хариу бичих
  5. nuuts ve ni 14 biss 24 honog bna gej hujaguud medeelle bizde ahiad joohn harah heregtei

    2 0 Хариу бичих