НӨАТ-ын урамшууллын хоёрдугаар сарын сугалааны тохирол ирэх ням гараг буюу энэ сарын 16-нд болно. Сугалааны тохирлыг ням гарагт 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулах юм. Энэ удаагийн сугалааны тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.
Иргэд 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа хоёрдугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.