Суурин утасны хэрэглээ буурчээ

Суурин утасны хэрэглээ буурч байгаа нь "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн цэвэр ашиг буурахад нөлөөлжээ. 

Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Монголын цахилгаан холбоо” ХК 2019 оны IV улирлын байдлаар 62 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 хувь буурсан үзүүлэлт болж байна. Мөн тайлант хугацаанд тус компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 4.8 хувь буурч,18 тэрбум төгрөг болсон байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны эхний хагасын статистикаас харахад идэвхтэй хэрэглэгчдийн дийлэнх буюу 31 орчим хувь нь “Монголын цахилгаан холбоо” ХК-иар үйлчлүүлж байна. Тус компани цаашид үйлчилгээгээ сайжруулах, багц үнийн үйлчилгээг нэвтрүүлэх болон өндөр хурдны интернэт дээр суурилсан нэмэлт бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

“Монголын цахилгаан холбоо” ХК Улаанбаатар хот, алслагдсан хоёр дүүрэг, 21 аймаг, 280 гаруй сум, сууринд үйлчилгээгээ хүргэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)