УИХ-ын гишүүн О.Баасанхүү өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед зээлийн хүүг царцаах санаачлага гарган ҮАБЗ-д хандаад байгаа юм. Тэгвэл, тэрээр өнөөдөр 11 цагт Монгол банкны удирдлагуудтай уулзаж энэ асуудлаар ярилцах юм байна.
ҮАБЗ-д хүргүүүлсэн түүний саналд "Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт ноцтой аюул, бэрхшээл үүсэх талтай. Тиймээс цалингийн болон ипотекийн бусад зээлтэй иргэд давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ажил хөдөлмөр, бизнесээ явуулах бололцоогүй. Иймд банкны зээлийн төлөлтийг хорио цээрийн үед бүрэн царцаах, ээжүүдэд цалинтай чөлөө олгож, 0-5 настай хүүхдээ харах бололцоо олгохыг уриалж байна" гэсэн байна.