Баян-Өлгий аймагт энэ сарын 11-нд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн билээ. Баян-Өлгий аймгаас БНХАУ-ын Эрээн, Бээжин хот ороод буцаж ирсэн тухайн иргэн өндөр халуурсан шинж тэмдэгтэй байсан учраас аймгийн эмнэлэгт тусгаарлаад байсан юм. Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тодруулбал, шинэ корорнавирусийн халдваргүй нь тогтоогджээ.