Үхрийн махны үнэ буурч, хониных өсжээ

Нийслэлийн статистикийн хорооноос долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг танилцуулдаг. Өнөөдрийн байдлаар үхрийн махны үнэ 53-298 төгрөгөөр буурсан бол хонины махны үнэ 44-412 төгрөгөөр өссөн байна. Харин гурил, талх болон хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа аж. Хоёрдугаар сарын хоёрдугаар долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9633 төгрөг үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11399 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 53 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 239 төгрөгөөр буурсан аж.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 44 төгрөгөөр (0.5%), хонины цул махны үнэ 412 төгрөгөөр өссөн гэнэ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)