Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хурлаар хэлэлцэж буй асуудал одоогоор тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой асуудал болоод галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох, хил хаах, Цагаан сарын баярын үеэр нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хурлын дараа Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийх юм байна.
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Covid 19 буюу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, аж ахуйн нэгж байгууллагуудыг хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.