Мэргэжлийн бөх, жүжигчний хувиар алдаршсан Дуэйн Жонсоны охин Симона мэргэжлийн бөхийн хамгийн алдартай WWE холбоотой гэрээ байгуулжээ. Түүний эцэг, “Хад” хочит Дуэйн Жонсоноос гадна өвөө Рокки Жонсон нар энэ холбоонд гялалзаж явсан бол элэнц өвөө “Агуу удирдагч” хочит Питер Маивия нь мөн мэргэжлийн бөх байсан юм.
Симона охин энэ жил дөнгөж 18-тай ч эцэг, эхийнхээ нөлөөгөөр олны танил болж өсчээ. 2000-аад оны эхээр Дуэйн Жонсон мэргэжлийн бөхийн дэвжээнд гялалзаж байсан бол ээж Дани Гарсия нь “The Garcia Company” ъино компанийг үүсгэн байгуулж, продюссеррээр ажиллаж байв. Дуэйн Жонсоныг барилдаж чадахаа болих үед нь жүжигчин болгох ажлыг чухам энэ компани гардан гүйцэтгэсэн түүхтэй.
Симонаг долоон настай байхад эцэг, эх нь салсан ч тэрээр хайраар дуталгүй өсч торнисон гэнэ. “Эцэг маань давтагдашгүй хүн. Би маш их хайртай, бас түүнийг надад хайртай гэдгийг үргэлж мэдэрдэг. Амьдрал яаж ч эргэсэн байлаа тэр сайн хүн, сайн эцэг, гэр бүлсэг нэгэн хэвээр үлдэх болно, аав минь миний үлгэр дууриал” хэмээн Симона Жонсон ярьж байжээ.
Симона гоо сайхнны IMG Models агентлагт модедиор ажиллаж 16 настайдаа “Мисс Алтан бөмбөрцөг” шагнал хүртэж байв. Энэ шагналыг алдатрнуудын хүүхдэд өгдөг юм байна. Харин одоо хийх гэж байгаа ажил буюу мэргэжлийн бөхөөр хичээлэж байгаагүйн дээр амьдрал дээр нэг ч удаа зодолдож байгаагүй гэнэ.