Монгол Улсад 10 мянган шонхор байгаа гэв

Одоогоор Монгол Улсад 10 мянган шонхор тоологдсон талаар БОАЖЯ-наас мэдээлэв. Түүнчлэн энэ тоо жил ирэх бүр нэмэгдэх төлөвтэй байгааг ч хэлсэн юм.  Гэхдээ зэрлэг шувууд цахилгааны шон дээр суух гэх мэт мэтээр байгалийн бус жамаар сүүлийн 5-6 жилд 20 орчим мянга хорогдсон гэдгийг ч нэмсэн юм.

Тиймээс зэрлэг шувуудыг хамгаалах, тоо толгойг нь өсгөх хиймэл үүрийг байршуулсны үр дүнд жилд 1000-2000 ангаахай бойжиж байгаа гэнэ. Мөн цахилгааны шон дээр сууж зүй бусаар хорогдож байгаа шувуудыг хамгаалах зорилгоор цахилгааны шонг зориулалтын материалаар бүрж, аюулгүй болгох гэх мэт ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа гэнэ.

Дашрамд дурдахад, Монгол Улс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу нэг идлэг шонхор тутамд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 40 хувиар тооцож 6.400.000 төгрөгийн төлбөр оногдуулдаг аж. Үүнийгээ тухайн орон нутгийн дансанд төвлөрүүлдэг. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэг идлэг шонхор тутамд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний дөрвөн хувиар тооцож 640.000 төгрөгийн хураамжийг тогтоож, улсын төсвийн дансанд төвлөрүүлдэг билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Яах ингэж улаан цаим худал юм бичиж тархи угаалт явуулдаг юм бэ? Иим их хэмжээнии шонхор баихгүи яг үржлиин цагаар нь олон зуугаар бариад үржих боломж олгохгүи баиж битгии худлаа тархи угаацгаа.

    0 0 Хариу бичих