Египетийн хойд этгээдэд орших Дакахлия мужийн Умм аль Хальжан дүүрэгт малталт хийж байсан археологичид 5000 жилийн настай 80 гаруй булш илрүүлжээ. Тус улсын Эртний түүхэн дурсгалын асуудал эрхэлсэн яамны албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлжээ.
Булшнууд МЭӨ 3500 онд хамаарах бөгөөд байдлаас нь харахад Доод Египетийн соёл иргэншлийн шинжийг агуулсан байжээ.
Дакахлия мужаас шавар булх олдсон анхны тохиолдол нь энэ юм байна. Энэ удаагийн олдвор Нагадын үе буюу МЭӨ 3100-3200 онд Доод Египетийн нутагт оршин байсан соёл иргэншлийг судлахад ач холбогдолтой мэдээлэл өгнө гэж найдаж байгаа юм байна.