Номхон далайд төөрч, сар гаруй хөвсөн дөрвөн хүнийг аварчээ

Номхон далайд төөрч, жижиг завин дээр хоол ундгүй бүтэн сар гаруй хөвсөн дөрвөн хүнийг аварчээ. Тэд анх 12-уулаа байсан ч аяллын явцад найм нь амиа алдсан байсан аж. “Solomon Star” сонинд энэ талаар мэдээллээ.

Аялагчид 2019 оны арванхоёрдугаар сарын 22-нд Соломоны бүлэг арлуудын хамгийн том нь болох Бугенвилиэс далайд гарчээ. Тэд Бугенвилиэс 86 км зайтай Килинаилауд очиж “Зул сарын баяр” тэмдэглэх зорилготой байсан аж. Гэвч далайд гараад удаагүй байтал завь нь хөмөрч, хэдэн хүн живсэн байна. Үлдсэн хэд нь завиа эргүүлж, доторх усыг нь гаргаад замаа хөөжээ.   

Улмаар төөрч, хоол ундаа дуусан хүнд байдалд оржээ. Тэд энэ хугацаанд далайд хаа нэг хөвж явах наргилын дал модны жимсээр гол зогоож, борооны усаар ундалж байсан аж. Энэ хооронд нэг бус усан онгоц харагдсан ч бүгд тэднийг олж харалгүй явжээ. Энэ хооронд бас хэдэн хүн амиа алдсан байна. Тухайлбал, нялх хүүхэдтэй хос амиа алдаж, хүүхэд нь л үлдсэн байна. Удалгүй хүүхэд нь бас амьсгал хураажээ. Тэднийг анх гарсан газраасаа 2000 км алсад, Шинэ Каледони арлын орчмоос олж аварсан байна. Энэ үед аялалд гарсан 12 хүнээс Сталли хэмээх залуу, 20 орчим насны хүү, залуу бүсгүй 12 настай охины хамт л амьд үлдсэн байжээ.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бусдыгаа идчихсэн байх өө

    0 0 Хариу бичих