Covid-19 вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний голомт болоод буй Ухань хотод нэгдүгээр сарын 23-наас хөл хорио тогтоосон. 11 сая хүнтэй  8,500 хавтгай дөрвөлжин км газар нутагтай хот өнөөдөр аниргүй хөндий болж хувираад байгаа юм. Ухань эргэн тойрны суурингууд Хубэй мужид нийтдээ 60 сая хүн хөл хорионы дэглэмд аж төрж байна.