АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны байранд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-нд нээлтээ хийжээ. Үзэсгэлэн худалдаанд Монголын 40 орчим үйлдвэрлэл эрхлэгч бизнесменүүд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, бэлэг дурсгал, үндэсний хувцас зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд дэд Сайд Ж.Сауле, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцжээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монголын бизнес эрхлэгчдэд зориулан Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс Америкийн зах зээлд бараа бүтээгдэхүүний чанар стандартыг хэрхэн хангах, хэрхэн гадаад зах зээлтэй холбогдох, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах талаар сургалт явуулж байгаа юм байна.