“Оюу Толгой” компани улсын төсөвт 209.4 сая ам.доллар оруулжээ

“Оюу Толгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан байна. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг үндэсний компанид төлсөн талаараа өнөөдөр мэдээллээ.

Тус компани улсын төсөвт 209.4 сая ам.доллар оруулжээ. Энэ дунд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 71.1 сая ам.доллар буюу 188.7 тэрбум төгрөг төлснөө тайлагналаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа юм.

Өнгөрсөн 2019 оны IV улиралд гүний уурхайн үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дууссан бөгөөд нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой, гүний уурхайгаас хүдрийн биетийг энэхүү амаар дамжуулан газрын гадарга руу тээвэрлэн гаргах юм. 2020 оны II улиралд агааржуулалтын урд, хойд амны голлох нэвтрэлтийн ажлыг эхлэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэдгийг “Оюу Толгой” ХХК мэдээллээ. Мөн 2019 оны эцэс гэхэд “Оюу Толгой” төслийн нийт ажилтны тоо 13 мянга 800 гаруй болсны 93 гаруй хувийг монголчууд бүрдүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Oyu-tolgoi chin erdenetees hed dahin Tom gee bizdee?erdenet chin button hotiig tejeegeed bii bolgochihood baidag?

    0 0 Хариу бичих
    • Эрдэнэт 1990 он хүртэл татвар төлөөгүй,

      0 0
  2. НҮҮРС ГАРГАХАА ЗОГСООЧИХЛОО, ОДОО ОЮУ ТОЛГОЙГ ЗОГСООЧИХВОЛ МОНГОЛ УЛС БҮЛТЭРСЭН БУМБЫН ОРОН РУУГАА ШИЛЖИЖ, ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРЭХ ГЭЭД БАЙДАГ

    1 0 Хариу бичих
  3. Bayartsogt Saikhanbileg Bayar narig yagaad barij avchiraad shiitgehgui bna.

    0 0 Хариу бичих
  4. Ard tumniig huurdagaa bolitsgoo . Ene mungnuus chini dabsan huu tuldug bolohoor ashiggui gedeg biz dee.

    0 0 Хариу бичих
  5. Нотлох санхүүгийн баримт нь алга байна аа....

    0 0 Хариу бичих