Испанид кофе уух, тамхи татахыг ажлын цагт оруулан тооцохгүй

Испанийн шүүх ажилтнуудынхаа кофе ууж, тамхи татах завсарлагыг ажлын цагт оруулан тооцохгүй гэсэн компанийн эрхийг зөв гэж үзжээ

Ажилтнууд нь завсарлага аван офисоос гарч явахдаа шалтгаанаа тэмдэглэх ёстой гэсэн Galp Energia Espana компанийн шаардлагыг Үндэсний шүүх зөв гэж үзэв. Тэдний кофе ууж тамхи татахаар ажлаа орхин завсарлага авч байгааг ажлын цагт оруулахгүй гэсэн гомдлыг Испанийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо компанийн өмнөөс гаргасан байв. Завсарлагын бүртгэл нь ажлын байрандаа байгаа эсэхийг тэмдэглэхээс гадна аюулгүй байдлын баталгаа гэж шүүх шийдлээ.  Испаничуудын дунд 10-12 цагийн хооронд наад зах нь 15 минутын завсарлага хийн кофе ууж, тамхи татан суух зуршил тогтоод удаж байна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)