Дурлалын хотуудыг нэрлэлээ

Оросын жуулчид хайрын өдрийн өмнө дэлхийн хамгийн секси хотуудыг нэрлэжээ. Онгоцны тийз борлуулдаг Aviasales цахим үйлчилгээнээс уг судалгааг хийжээ.

Жагсаалтыг Бразилийн  Рио-де-Жанейро хот тэргүүлж 20 оноо авлаа. Улаан дэнлүүний гудамжтай Нидерландын Амстердам 16 оноогоор удаалсан бол секс аялал жуулчлалын төв гэгддэг Тайландын Паттайя  гуравт бичигдлээ.

Тэрчлэн Будапешт (12 оноо), Лос-Анжелес (10 оноо), Парис (10 оноо), Флоренци (6 оноо), Прага (5 оноо), Берлин (5 оноо), Барселона (2 оноо) нэрлэгдсэн байна.

Мэргэжилтнүүд тэмдэглэснээр, сонголтын шалгуур нь  нутгийн найрсаг иргэд, тэдний яриа, задгайдуу баяр цэнгээний газар, насанд хүрэгчдийн зугаа гаргах газрууд, стиль зэрэг болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)