Ө.Энхтүвшин: Коронавирусийн тархалтын оргил үе нь Цагаан сарын үеэр таарч магадгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай зарлиг гаргасан. Ингэхдээ дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор таван арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон юм. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газар Аж ахуйн нэгжүүдийг маргаашнаас эхлээд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт (хэсэгчилсэн байдлаар) шилжүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн тогтоол баталлаа. Коронавирусийн тархалтын оргил үе нь Цагаан сарын баярын үеэр таарч магадгүй гэсэн тандалтыг эрдэмтэд хийж байна. Гэхдээ Цагаан сарын баярыг хориглоно гэсэн үг биш. Гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх, мөрөө гаргах, бурхан тахилдаа мөргөх зэргийг хориглоогүй. Харин золголт хийх зорилгоор хөдөлгөөн үүсгэхийг хориглож байгаа юм. 

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр аж ахуйн нэгжүүд тусгай горимоор ажиллаж эхэлнэ. Магадгүй Цагаан сараар төрийн байгууллагууд ажиллах нөхцөл байдал үүсч магадгүй" гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. үгүй тэгээд Хилээ хаагаач ээ,

    0 0 Хариу бичих
  2. Махны үнэ 1200 (мянга хоёр зуу) хүрчихээд байна шүү. Ямар арга хэмжээ авах вэ?

    0 0 Хариу бичих
  3. Mash zuv shiidver gargalaa

    0 0 Хариу бичих
  4. Дэмжиж байна

    0 0 Хариу бичих
  5. Дэмжиж байна

    0 0 Хариу бичих