АНУ-ын Засгийн газар Оросын эсрэг тэмцэхэд 700 сая доллар зарцуулахаар төсөвлөжээ.
Энэ мөнгийг Европ, Евроази, Төв Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, тэднийг АНУ-ын холбоотнууд гэж үзэн газар нутгийнх нь бүрэн бүтэн байдлыг хамгаалахад зориулах ажээ.Мөн 24 сая долларыг Оросын зүгээс гаргадаг сурталчилгаа худал төөрөгдлийн эсрэг зарцуулахаар төлөвлөсөн байна. Ерөнхийлөгчийн төсвийн төлөвлөгөөг одоо Конгресс батлах учиртай.
Даваа гарагт мэдээлснээр, Ерөнхийлөгч Доналд Трампын 2021 оны холбооны төсвийн төлөвлөгөөний дагуу 2021 оны санхүүгийн жилд 4.8 их наяд доллар зарцуулахаар шийдсэн байгаа. АНУ-д санхүүгийн шинэ жил аравдугаар сарын 1-нд эхлэх юм.