Цагаан сартай холбоотой үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгааг хориглоно

Улсын онцгой комисс уржигдар хуралдаж Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх санал гаргасан юм. Тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комиссын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тиймээс Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад нь шилжүүлэхээр боллоо. Ерөнхийлөгчийн зарлиг гарах ёстой байх гэж бодож байна" гэсэн юм. Үүний дагуу Ерөнхийлөгч цагаан сарын баяртай холбоотой зарлиг гаргахаар болж, зарлигийн төсөлдөө Засгийн газраас саналыг нь авахаар илгээсэн. Төслийг Засгийн газар хэлэлцэж, Цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох, үзэсгэлэн худалдааг хязгаарлах зэрэг агуулга бүхий Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжжээ. 

Харин Засгийн газраас Цагаан сар тэмдэглэхийг шууд хориглох нь хуулийн хүрээнд хүндрэлтэй аж. Учир нь, Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар гурван хоногт хэлэлцэн олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар тэмдэглэхийг хориглох юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Зөв зохицуулалт хэрэгтэй ард түмний баяр шүү дээ. Төр аав ээжтэйгээ мэндэлдэг баяр хүргэхийг идэж уухыг хориглохоос илүү хор хөнөөл дүрэм журамаа таниулаарай. Ард иргэд ухамсараараа зохицуулаад л өнгөрнө.бүр тас цавчиж хорьсон түүх их олон биш шүү. Улс орноо эзэгнүүлэхэд гадны нөлөөлөлөөр хориглож бсан үе нэг хэсэг хугацаанд бсан маш журамтай ж.нь зөвхөн төрийн 3 өндөрлөг бие биерүүгээ хараад цагаан сарын мэнд хүргэж болохгүй юу. Ард иргэддээ сайхан мэнд ТВ гээр мэндчилж болохгүй юу. Өвчин тархахгүй талаас нь ойлгуулах ёстой

    1 1 Хариу бичих
  2. negent iim shiidwer gargasan bol tsagaan sariin uzesgelen hudaldaanuudiig zogsooh heregtei shd

    0 0 Хариу бичих
  3. Ажил амрах юм уу ?

    0 0 Хариу бичих
  4. Урьд цагт карентин зарладаг л бсан шд. Юун удаан бж ядсан, арга барсан хэлбэрээр удаашруулдаг юм бэ! Үүнээс гарах эрсдлийг

    0 0 Хариу бичих
  5. zov shiivder bn. ayul hajuuhand bhad yun tsagaan sar. gehdee hodoo oron nutguudaar humuusiin hudaldan avalt heterch bnaa. hul gishgeh gazar alga. enen deeree hyazgaarlalt tavimaar bn

    0 0 Хариу бичих
  6. Энэ аймшигтай цаг үед бид л үр хүүхэд хойчоо бодох хэрэгтэй. Дор бүрнээ хариуцлагатай байя.

    1 0 Хариу бичих