"Оскар 2020" үзэгчдийн тоо буурчээ

Америкийн кино урлагийн академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадмыг телевизээр шууд хүлээн авч үзэгчдийн тоо жилээс жилд буурсаар байна. ABC-ийн захиалгаар үзэгчдийн судалгаа хийсэн Nielsen агентлаг ийнхүү мэдээлэв.

92 дахь удаагийн Оскарын шууд дамжуулалтыг 23.6 сая хүн үзсэн нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 3 саяар буурсан үзүүлэлт юм.

Сүүлийн 20 жилийн дүнгээс харахад кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах ёслол 2014 онд хамгийн амжилттай болж 43.7 сая үзэгчийг цуглуулж байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үзэгчийн тоо ийнхүү буурсан нь ёслол үргэлжлэх хугацаа дэндүү сунжирдагтай холбоотой аж. Мөн сүүлийн жилүүдэд Оскарын наадам хөтлөгчгүй болсон нь үзэгчдэд таалагдахгүй байгаа гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ жил Монголын ямөрч ТВ эрхийг нь худалдаж аваагүй шүү дээ, тэр чиннь тоонд орнр шүү дээ

    0 0 Хариу бичих