“Хөлбөмбөгийн хаан” Эдсон Арантис Ду Насименту буюу Пелегийн биеийн байдал тун тааруу байна. Хүү Эдиньо нь энэ талаар мэдээллээ. Пеле саяхан мэс засалд орж, гуяныхаа судсыг солиулсан нь нөхөн сэргэхгүй байгаагаас хүний тусламжгүйгээр хөдөлж чадахаа больжээ. Үүнээсээ болж депресст орж, гэрээс гарахаа больсон гэнэ.

Эдиньо “Хөлбөмбөгийн хаан гэгддэг хүн хөдөлгөөний асуудалтай болсон нь сэтгэл санаанд нь нөлөөлсөн. Тиймээс энэ байдлаасаа ичээд гэрээс гарахгүй байгаа” хэмээн ТВ Глобо телевизэд ярьсан байна.