БНХАУ-ын ЭСЯ-нд эхний ээлжинд 140,0 сая төгрөг хандивлалаа. Тус улсад шинэ төрлийн титэмт вирус тархсантай холбоотой олон хүний амь нас, эрүүл мэнд хохироод байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ нь гишүүн байгууллагууд болон нийт бизнес эрхлэгчдийг уриалан хандивын аяныг эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд МҮХАҮТ, “Монгол-Хятадын бизнесийн зөвлөл”, “Талын Хишиг Майнинг” ХХК, Лава Лийжюр ХХК нийт 140,0 сая төгрөгийг хандивлалаа.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэн руй "Айл хүний амь нэг гэдэгчлэн зовох цагт нөхрийн чанарыг таниулж байгаа монголчуудад, монголын бизнес эрхлэгчдэд баярлалаа" гэв.