70 настай Винстон Ховес гэх эр 20 жилийн өмнө нас барсан гэргийдээ зориулж хайрын цэцэрлэгийг цогцлоон бүтээхээр шийджээ. Түүний эхнэр Жанет 50 насандаа зүрхний шигдээсээр гэнэт нас барсан аж. Эхнэрээ алдсны дараагаар аж ахуйч нөхөр нь долоо хоногийн турш 25 мянган метр квадрат бүхий газарт 6 мянга гаруй зулзган царс модыг суулгасан байна. Ийнхүү хорин жилийн турш моддыг арчилан, халамжилсаар өдгөө нахиалан ургаж, зүрхэн хэлбэртэй гайхалтай цэцэрлэг болон хувирчээ.

Зүрхэн хэлбэртэй энэ цэцэрлэг эргэн тойрноосоо харагддаггүй бөгөөд агаараас л харагдах боломжтой юм. Гайхалтай мөнхийн хайрын бэлэг тэмдэг болсон эл бүтээлийг анх агаараас санамсаргүйгээр хараагүйсэн бол энэ нь гэр бүлийн нууц төдий л үлдэх байсан юм.

Ховес “Олон зуун жилийн турш мөнхрөх гайхалтай цэцэрлэгийг хайртдаа зориулан бүтээхээр шийдсэн юм. Би түүнийг мөнхөд хайрлах болно. Би эдгээр моддын дунд суугаад түүнийгээ дурсах их дуртай” хэмээн ярьжээ.