Өнгөрсөн сарын сүүлээр онгоцны ослоор амь үрэгдсэн нэрт сагсан бөмбөгч Коби Брайантын долоон сартай охин Капри анхны алхмаа хийжээ. Талийгаачийн бэлбэсэн гэргий Ванесса хөтөлдөг микроблогтоо бичлэг байршуулсан байна. Нөхөр, охиноо алдсан Ванессад хэцүү байгаа нь ойлгомжтой ч тэрээр энэ бичлэгийг оруулснаараа сэтгэл санаа нь бага ч болтугай дээрдсэнийг харуулж байна гэж дагагчид нь сэтгэгдэл бичсэн байна.
Домогт сагсан бөмбөгч агсан дөрвөн охинтой байсан бөгөөд 13 настай охин Жианнагийн хамтаар амь үрэгдсэн билээ.