Коронавирусийн дэгдэлт Монголын гадаад худалдаанд нөлөөлж эхэллээ

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэй Азийн улсуудын эдийн засгийн үзүүлэлтүүд унасаар байна. Энэ нь Монголыг ч тойрохгүй дайрсаар байна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн дэгдэлт Монголын гадаад худалдаанд сөргөөр нөлөөлж эхэллээ. Тодруулбал, Улсын гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улсын экспорт, импорт энэ оны нэгдүгээр сард буурсан байна. Экспорт 459 сая ам.доллар болж өнгөрсөн оноос 148.3 сая ам.доллар буюу 24.4 хувиар буурчээ. Тэгвэл импорт 473.3 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оноос 30.7 сая ам.доллараар буюу 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Хэдий ингээд харахад экспорт, импорт хоёул буурсан боловч импортын дүн экспортоос давж, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарсан байна. Үүнтэй холбогдуулан экпорт, импортын голлох бүтээгдэхүүний мэдээллийг хүргэе.

Монголын экспортын орлогод эрдэсийн бүтээгдэхүүн голлодог буюу 87.1 хувийг эзэлж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард Монгол Улс 2.4 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Мөн 101.6 мянган тонн зэсийн баяжмал, 815.5 мян тн төмрийн хүдэр, 12.8 мян тн цайрын баяжмал, 287.0 мян баррель газрын тосыг экспортолжээ. Тэгвэл хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийт экспортод 4.7 хувийг эзэлдэг бол бусад төрлийн экспорт 8.2 хувийг эзэлж байна.

Импортын бүтээгдэхүүний хувьд нефть, автомашин, түүний сэлбэг хэрэгсэл эд анги голлодог. Өөрөөр хэлбэл, Монгол Улс жилд ойролцоогоор тэрбум ам.долларын авто машин болон тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг. Энэ оны нэгдүгээр сард нийт дүнгээрээ импорт буурсан ч нефтийн бүтээгдэхүүний импорт өссөн байна. Тодруулбал, оны эхний сард Монгол Улс 136.7 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материал авсан нь өнгөрсөн оноос 16.3 сая ам доллараар өссөн байна.
Хүнс болон ахуйн барааны импортын тухайд Монгол Улс гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн, ургамлын тос, цагаан будаа, элсэн чихэр гэх мэт жин дардаг. Он гарснаар Монгол Улс 1200 тонн тахианы мах БНХАУ-аас авсан бол  13.8 сая ширхэг өндөг ОХУ-аас импортолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. eniig bolomj bolgoh heregtei.gantc hyatad tai nuurs bish olon orontoi olon turliin haritcaa hamaaraltai boloh yostoi

    0 0 Хариу бичих
  2. Хятадын сүйрэл эхэлсэн. Одоо хятадтай наймаа хийвэл алдах зүйл их болсон. Цаашид хятад дэлхийн аль ч улс итгэж худалдаа хийхээргүй болсон. Худал хэлж, дэлхийгээр нэг үхлийн хар тахал тараасан улсыг бусад орон юу гэж итгэх вэ дээ. Монгол улс тусгаар тогнож байна. Хятадгүйгээр амьдрах цаг айсуй.

    0 0 Хариу бичих
  3. Хилээ хаа л гэх юи. Нүүрсээ зарахгүй бол юугаарах амьдарнаа бид

    2 1 Хариу бичих
  4. Харамсалтай юмаа!

    0 0 Хариу бичих