Д.Сумъяа Парисын Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
Францын Парис хотноо болсон “Их дуулга” тэмцээнээс Монголын жүдочид таван медаль хүртлээ. Чансаа, хүрээгээрээ дээгүүр тооцогддог тус тэмцээнд 115 орны 680 жүдоч хүч чадал, ур мэхээ сорин өрсөлдсөн юм.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьсон олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Канадын жүдоч Криста Дегучид ялагдсан юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртсэн.
ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа хагас шигшээд олимпын хүрэл медальт, ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Португалийн бөх Тельма Монтеруг өвдөг шороодуулсан юм.
Зочин 2020/02/10
Сумьяа харьсан байна лээ. Муу барилдсан. Хагас шигшээд Тэльмаг өвдөг шороодуулсан гэдэг худлаа. Тэльма л өөрөө хориотой мэх санамсаргүй хийгээд хасагдсан юм. Дэгүчи гэдэг туучи бол мань хүнээр тоглочихсон доо. Яагаад ч барахгүй юм билээ. Одоо Токиогоос өмнө манай энэ Найдан Түвшинбаяр энэ хоёр зодог шуудгаа тайлбал таарна.
0 0 Хариу бичихЗочин 2020/02/10
Монтеро барилдахаасаа илуу хорлох гэмтээхээ туруулж хгд хасагдсан шуу дээ.миний мэдэхийн 2 дахь нь болж бн.жудо шударга блхоор 2удаа ххэд нь хассан.ядаж жудо шг щударга чаддаг байцгаая 76 ухруудээ.
0 0 Хариу бичих