НӨАТ-ын буцаалтыг олгож эхэллээ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны шийдвэрийн дагуу өнөөдрөөс НӨАТ-ын буцаалтыг олгож эхэллээ. Нийтдээ 148 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаалт хэлбэрээр олгох юм. Өнгөрсөн жилтэй харьцуулахад буцаан олголтын нийт дүнгийн хэмжээ 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нийтдээ 912 мянган иргэн НӨАТ-ын буцаалт авах юм. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 115 мянга орчим хүнээр өссөн үзүүлэлт. 

Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор НӨАТ-ын буцаалтыг энэ оноос эхлээд улирал тутамд олгоно. 2020 оны НӨАТ-ын эхний буцаалтыг дөрөвдүгээр сард олгох юм. Дараагийнх нь долдугаар сар, аравдугаар сар, ирэх оны нэгдүгээр сар гэх мэтээр олгохоор төлөвлөжээ.

Мөн "Иргэд НӨАТ-ын буцаалтаа авахгүйгээр төрийн үйлчилгээнийхээ төлбөрт шилжүүлэх боломжийг бид дараагийн улиралд бүрдүүлнэ. Тухайлбал, авто машиныхаа татварыг НӨАТ-ын буцаалтаасаа төлж болно” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)