Г.Рассель Н.Төгсцогтыг яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт, “King tug” хочит Н.Төгсцогт WВС холбооны аварга Г.Рассельтэй дэлхийн аваргын төлөө тулалдаж, ялагдал хүлээлээ. IBO болон WBC холбооны хагас хөнгөн жингийн мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөөх тулаан АНУ-ын Аллентаун хотод болов. Уг тулаанд  WВС холбооны аварга Г.Рассель ялснаар мэргэжлийн дэвжээний 31 дэх ялалтаа авлаа. Тэрээр үүнээс өмнө 31 тулаан хийхдээ нэг удаа ялагдсан юм.

Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд ийнхүү мэргэжлийн дэвжээний дараалсан ялалтаа зогсоов. Тэрээр мэргэжлийн дэвжээнд 11 удаа дараалан ялалт байгуулж, IBO холбооны аваргын бүсийн эзэмшсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Чимээгүй тоглохгүй баахан том том яриад явсан онигоо ккк

    0 0 Хариу бичих
    • за яадаг юм, нэг ялагдаа л биз

      0 0
  2. odoo bolio nuu mini amidralia bod

    0 1 Хариу бичих