Мэргэжлийн бокс сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан Монгол Улсын гавьяат тамирчин, олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, WВС холбооны аварга Г.Рассель нарын тулаан эхэллээ. Тулаан АНУ-ын Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд болж байгаа юм.
Гавьяат тамирчин Н.Төгсцогт одоогоос 11 жилийн өмнө 17 насандаа ДАШТ-ий, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль тус тус хүртсэн. Тэрээр мэргэжлийн дэвжээнд 11 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй бөгөөд IBO холбооны аварга болоод байгаа юм.
Харин WBC холбооны аварга Г.Расселийн хувьд мэргэжлийн дэвжээнд 31 тулаан хийхдээ ганцхан удаа ялагджээ.
Хэрвээ энэ тулаанд “King Tug” хочит Н.Төгсцогт ялбал WBC, IBO холбооны аваргын бүсийг давхар эзэмших юм.