Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ дугаар сарын 5-6-нд Бахрейны нийслэл Манама хотноо ажиллаж Монгол, Бахрейны Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг хийжээ. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх наймдугаар сарын 25-26-нд Дэлхийн экспортын хөгжлийн форум зохион байгуулах гэж байгаагаа дуулгасан байна. Мөн энэхүү форумд Бахрейны Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг оролцохыг урьжээ.
Монгол Улс, Бахрейны хаант улс хооронд 1998 оны тавдугаар сард дипломат харилцаа тогтоосон юм байна. Бахрейн нь чөлөөт худалдааны бүсийг амжилттай хөгжүүлсэн гэдгээрээ онцлогтой улс юм.