"Миний зорилго бол маш олон гоол оруулах. Харин хэдийн тоо байхыг би мэдэхгүй" хэмээн 35 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй хөлбөмбөгч ярьжээ. Португалийн шигшээ багийн ахлагч, Ювентус багийн довтлогч Роналдугийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэе.

1. Ирээдүйн хөлбөмбөгчийн эцэг Рональд Рейганы жинхэнэ шүтэн бишрэгч байв. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн биш, харин Холливудын жүжигчний хувиар. Рейганы тоглосон хуучны кинонуудад дуртай тэрээр хүүдээ Рональд /португаль хэлээр Роналду гэж бичигддэг/ гэсэн нэр хайрлажээ.  Үнэндээ Роналду бол түүний овог биш харин дундах нэр аж. Бүтэн нэрийг нь Криштиану Роналду душ Сантуш Авейру гэдэг.

2. Өсвөр насандаа Роналду хэцүүхэн авиртай хүүхэд байжээ. 12 настайд нь тэднийх төрөлх Мадейрагаасаа Лиссабон руу нүүв. Сурлага муутайн зэрэгцээ нутгийн аялгаар ярьдаг байсан нь бусдын ялгаварлан гадуурхалтад өртөх шалтгаан болжээ.  Нэг удаа багш нь Роналдугийн аялгыг шоолон жишээ татахад тэрээр дүрсхийн уурлаж шууд сандал авч шидэв. Аз болоход хэн ч гэмтэж бэртсэнгүй. Гэхдээ түүнийг сургуулиас хөөлөө. Дараа нь Роналду ээжийнхээ зөвлөсний дагуу хамгийн сайн хийж чаддаг зүйл-хөлбөмбөгт анхаарлаа хандуулахаар шийджээ.

3. 15 жилийн дараа Роналду санамсаргүй байдлаар хүн гэмтээжээ.  2013 оны зун Реал Борнмутын тоглолтын үеэр түүний хийсэн чөлөөт цохилтод 11 настай үзэгч хүү өртөж гараа хугалжээ. Чарли хүү гомдол мэдүүлсэнгүй, эсрэгээрээ маш их баяртай байв. Роналдугийн бөмбөгт өртөнө гэдэг нэр төрийн хэрэг гэжээ. Реал Мадрид түүнээс уучлалт гуйж, бүх тоглогчдын гарын үсэг бүхий футболк бэлэглэв.

4. Карьерийнхаа хамгийн эхэнд буюу 15 настайдаа Криштиану зүрхний хэм алдалт өвчтэй хэмээн оношлогдож байв. Ийм төрлийн өвчний үед спортоор хичээллэхийг хориглодог ч Роналду мэс засал хийлгэж улмаар гурав хоногийн дараа талбай дээр гарчээ.

5. Роналдугийн биед агуулагдах өөх тос биеийн жингийн ердөө 10 хувийг эзэлдэг. Тийм ч учраас хамгийн хурдан тамирчдын нэг.

6. Роналду бол шивээс хийлгэдэггүй хөлбөмбөгийн цөөхөн оддын нэг юм.

7. Хөлбөмбөгчийн төрөлх хотноо дөрвөн жилийн өмнө нэрэмжит музей нээгджээ. Роналдугийн амьдралын чухал мөч, шагнал, хувийн эд зүйлс, ховор зургуудыг дэлгэсэн уг музейн хамгийн анхны зочин нь Роналду өөрөө байв. Мэдээж түүнд үзмэрүүд маш их таалагдсан гэнэ.

8. Роналдугийн том эгч Элма хөлбөмбөгчийн нэрийн CR7 брэндийг нь хариуцдаг. Уг бренд нь хувцас, үнэртэй ус үйлдвэрлэдэг юм. Харин бага эгч Катиа улсдаа алдартай дуучин аж.

9. Криштианугийн тухай нэгэн сэтгэл хөдлөм түүх байдаг. Түүний хамгийн сайн найз нь бага насандаа Nacional-д хамт тоглож байсан Альберт Фантрау. Нэгэнтээ, Фантрау болон Роналдугийн тоглодог клубт Лиссабоны “Спортинг”-ийн төлөөлөгч ирж, хэн илүү гоол хийснийг нь сонгон авна хэмээн амалжээ. Хоёр найз хоёулаа нэг, нэг гоол хийгээд байв. Ингээд Фантрау хаалгачийн өөдөөс харан зогсож, гоол хийх мөч ирэв. Тэрбээр ганц цохиод л гоол оруулахад бэлэн байлаа. Гэвч тэрбээр бөмбөгөө өшиглөсөнгүй, харин Роналдуд бөмбөг дамжуулан, Роналду ч энэ боломжийг алдаагүй гэнэ. Ингэж л Роналду “Спортинг”-ийн залуусын академид орж чаджээ.Тухайн үед найзынхаа хийсэн үйлдлийн учрыг Роналду шалгаахад Фантрау “Чи надаас сайн” хэмээн хариулсан байна.

Фантраугийн хөлбөмбөгийн карьер нэг их удалгүй дуусч, тэрбээр нэг хэсэг ажилгүй байжээ. Гэхдээ тансаг байшинд амьдран, үнэтэй спорт машин унаж байгааг харсан сэтгүүлч “Хаанаас энэ бүхнийг аваа вэ?” гэж асуухад “Криштиану өгсөн юм” хэмээн хариулсан байна.

10. 2010 онд Лондон дахь Мадам Тюссо музейд Роналдугийн лаан тоосон баримлыг олны хүртээл болгов. Өмнө нь хөлбөмбөгчдөөс зөвхөн Стефен Жерард, Пеле, Бекхэм нар л ийм барималтай байжээ.