НӨАТ-ын буцаалтыг ирэх даваа гаригаас олгож эхлэхээр болжээ

Засгийн газрын хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын буцаан олголттой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Улмаар НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10 буюу ирэх даваа гаригаас эхэлж иргэдийн дансанд хийхээр болжээ. НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэнд нийтдээ 146.1 тэрбум төгрөг олгох юм байна.

Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгдсэн байна.  

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор энэ оноос эхлэн буцаан олголтыг улирал тутамд олгох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Bi bvrtgvlmer bn yaj bvrtegdeg yum be

    0 0 Хариу бичих
  2. НӨАТ-аас буцааж олгох мөнгийг л олгох байх аа. Буцаалтыг олгоно гэж юу байх вэ дээ. Нямбай, зөв найруулж бичиж байгууштай.

    0 0 Хариу бичих
  3. 10%аа авдаг болъё сугалаа гэж шал худлаа

    2 0 Хариу бичих
  4. Орон сууцанд амьдрагч хүмүүсийн анхааралд: орон сууцны хороололд ажилладаг худалдагч, үсчин, оёдолчин нар хөвгүүддээ орон сууцны бэр /хааяа хүргэн/ уургалах гэж тэнд ажилладаг. Хамгийн гол нь утасны дугаарыг олж мэдэж, утасны операторуудтай хамтарч байршил тогтоогч ба сонсогч төхөөрөмж баян охидын утсанд хийж, гэрийнх нь хаяг, бүртгэлээс мэдээлэл цуглуулдаг байна. Иймээс ийм хүмүүст аль болох утасны дугаар, нэр зэргээ мэдэгдэж болдоггүй шүү.

    0 0 Хариу бичих
  5. өндөр дүнтэй нөат бүртгүүлсэн баримтын хулгай их гарсан юмуу? хүмүүс фс-ээр энэ жил бас давтлаа гээд бичээд зургийг нь авчихсан байсан.

    0 0 Хариу бичих
  6. дараа сард нь өгчихөж байхгүй бол хуримтрагдахаар харамлаад самарчих гээд шоудах гээд байдаг болжээ

    0 0 Хариу бичих
  7. Жилдээ нэг олгох зүгээр байсан хурамтлуулж байгаад бодит зүйлд зарцуулна

    0 1 Хариу бичих
  8. Өмнөх онуудын Нөат буцаан олголтыг 2 сарын 2н гэхэд өгч байсан. Энэ удаагийнх зүгээр тэтгэвэрт явчиж байгаа юм шүү . Яг 10н болоход мөнгө нь дансанд орж өгөхгүй ээ

    2 0 Хариу бичих