ОХУ-ын Спортын яам Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны магадлан итгэмжлэхийг цуцалжээ. Энэхүү шийдвэр үүсээд байсан тодорхойгүй байдлыг эцэслэж, тамирчидад цаашид шийдвэр гаргахад илүү амар болгож өгсөн байна. Дэлхийн гурван удаагийн аварга, өндрийн харайлтын тамирчин Мария Ласицкене Спортын сайдаар шинээр томилогдсон Олег Матыцины дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр “Энэ шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард л гаргаасай гэж хүсч байлаа. Тэгсэн бол би өнөөдөр Карлсруэд болж байгаа тэмцээнд оролцоод явж байх байлаа. Гэхдээ энэ нь Спортын сайдаар шинээр томилогдсон Олег Матыциныг зэмлэж байгаа юм биш шүү. Тэр таван жил гаруй хийж чадаагүй ажлыг 10-хан хоногийн дотор хийчихлээ” хэмээн өгүүлсэн байна.