БНХАУ-аас Монгол Улсад суух 17 дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй өнгөрсөн пүрэв гаригт ажлаа хүлээн авахаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиж Элчин сайд Цай Вэньруйд Элчин сайдаар томилогдон ирсэнд халуун баяр хүргэж угтсан юм. Харин өчигдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар түүнийг хүлээн авч уулзжээ.
Шинээр томилогдож ирсэн Элчин сайд Цай Вэньруй нь Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Замын-Үүдэд Ерөнхий консулаар ажиллаж байжээ. Тэрээр 1963 оны дөрөвдүгээр сард төрсөн бөгөөд эхнэр, охиныхоо хамт амьдардаг байна. Түүний ажилласан байдлын намтрыг танилцуулъя.