"Симпсоныхон" цувралыг бүтээгчид шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт болно гэдгийг 27 жилийн өмнө "зөгнөж" байжээ. Цувралын 1993 оны “Гинжлэгдсэн Марж” нэртэй дөрөв дэх улирлын 21-р ангид энэ тухай өгүүлдэг.
Киноны гол баатар Японоос шүүс шахагч захиалж авчруулна. Захиалгыг савлаж байсан ажилтан найтаалгаж байсан ч ханиад хүрснийг нь даргадаа бүү хэлээрэй гэж хамтрагчаасаа гуйгаад илгээмжийг явуулжээ. Ингээд халдварт вирус Спрингфилд хотод тархна. Вирусийг "Осакагийн ханиад" хэмээн нэрлэдэг байна.
