Ази тивдээ “Аваргуудын лиг”-ийн дараа орох “AFC Cup 2020” тэмцээний хүрээнд Улаанбаатар хотноо энэ сарын 5-ны өдөр манай “UB City FC” багтай тоглох ёстой байсан Тайванийн “Taipower FC” багийнхан өчигдөр Монголд ирэх байсан ч Тайпейн нисэхийн гаалиар оруулалгүй буцаажээ.
Монгол Улс БНХАУ-аас зорчигч хүлээж авахыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байгаа. Энэ хориглолтод Хонконг, Макао, Тайвань мөн багтаж байгаа тул ийнхүү буцаасан байна.