Коби Брайантын бичиж байсан хүүхдийн номыг устгажээ

Дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх домогт тамирчин Коби Брайант, 13 настай охин Жианнагийн хамт онгоцны ослоор нас барсан харамсалтай үйл явдал хэдэн хоногийн өмнө тохиосон билээ.  

Тэрээр 2016 онд хүүхдийн ном бичих төсөл эхлүүлж, Бразилийн алдарт зохиолч Пауло Коэльотой хамтран ажиллаж байжээ. Номонд домогт тоглогчийн 20 жилийн түүхийг өгүүлэх байсан гэнэ.

Тэд хэдэн сарын өмнө номоо бичиж эхлээд байсан ч харамсалтайгаар номын гол дүр амиа алдсан учир зохиолч Пауло Коэльо зохиолын нооргоо устгасан байна. Зохиолч Пауло Коэло нь энэ жил 72 настай бөгөөд "Алхимич" роман нь олон улсад ихэд алдартай билээ. Түүний романууд 170 гаруй орны хэлээр орчуулагдаж, 175 сая хувь борлогдсон гэдэг. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)