Зураач, залуу уран бүтээлч Ж.Анунарангийн “The love” нэртэй 15 бүтээлээс бүрдэх үзэсгэлэн ОХУ-ын Эрхүү хотын “Виктор Бронштейн”-ы галерейд нэгдүгээр сарын 31-нд нээлтээ хийх гэж байна.

Ж.Анунарангийн хувьд Монгол, БНСУ, Япон, Швед, Бельги улсад өөрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Төрөл бүрийн техник, материал хослуулан уран бүтээлээ туурвидаг юм. Түүний "The Love" үзэсгэлэн гуравдугаар сарын 15-ныг дуустал гарна.