БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоожээ

Коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт, аймаг нутгийн золголт зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийг цуцлах санал гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлсэн байна.

ГХЯ-ны Консулын газраас өгсөн мэдээллээр, Ухань хотод байгаа  31 оюутнаа авах ажиллагааг хийхэд бэлэн болсон. БНХАУ-аас 56 улс иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл хүлээж байгаа аж. Зөвшөөрөл өгөнгүүт МИАТ онгоцоо нисгэхээр бэлтгэлээ бүрэн хангажээ. Тэрчлэн Эрээн хотод 100 гаруй монгол иргэн нутаг буцах хүсэлт гаргасан байна.БНХАУ-ын Ардын Засгийн газартай хэлэлцэж, зөвшилцвөл автобусаар иргэдээ авчрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ. Мөн БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоосон байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 15134 эмнэлгийн ор байна. Үүнээс 2195 орыг шууд коронавирусийн халдварын үед ашиглах боломжтой. Халдварын үед ашиглах эм, эмнэлгийн 2586 тоног төхөөрөмж байна. Эдгээр нь коронавирусийн шинэ халдвар дэгдвэл хангалттай биш гэж үзэж байгаа. Гадаадын туршлагаас харахад Ухань мужаас ард иргэдээ авчрахдаа шууд халдвартын эмнэлэгтээ байршуулахгүй байна. Тиймээс бид энэ туршлагаас санаа авч тусгай объект олохоор ажиллаж байна. Мөн халдвар илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа хамгаалах хэрэгсэл дутмаг байгаа. Өнөөдрийн хувьд үүсээд байгаа асуудал бол маск. Маск үйлдвэрлэдэг Монгол Улсын цорын ганц үйлдвэр маань БНХАУ-аас түүхий эдээ авдаг. ДЭМБ-тай энэ чиглэлээр хамтарч ажиллана" гэлээ. 

Онцгой комиссын хурал үргэлжилж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Энэ салбарын сайд ямар ч мэдлэг байхгуй юм яана даа. Халдварыг тараахгуйн тулд тусгаарладаг, голомтыг багасгах гэж хумьдаг, аль болохоор хот суурингаас хол карантилах естойг мэдэхгуй бас гадны туршлага яриад л. Энэ чинь тахлаас ч аюултай. Халдварын эрсдэлийг хотынхоо дунд оруулж 1 сая 500 мянган иргэндээ эрсдэл бий болгов. Халдвар аваагуй байх болтугай гэж залбирах улдэв!

    0 0 Хариу бичих
  2. Uxani d bgaa Mgl chuud gen vv . Ex ornoo bodwol Uxani daa baimaar yum yag golomt oos ni yun xvmvvsee awchirax we. Arai l arai yum

    0 0 Хариу бичих
  3. Ингнэж бөөн бөөн хужаа вирус оруулах л байсан юм бол ингэж жүжиг тавих хэнд хэрэгтэй юм зээлтэй хүмүүс хэцүүдлээ Банкны хүү нь дагаад зогсох биш ямар

    0 0 Хариу бичих
  4. Хилийн чөлөөт бүс нээж хил чөлөөтөй болгох гээд хүний коноп дараад дайраад байсан ЗГХЭГД Энхтүвшин-гээс хил хаах тухай шийдвэр гарлаа гэжүү сонин л юм сая орж ирсэн хужаануудийг оруулангуутлаа дараа нь ийм шийдвэр гаргасан бол шийдвэр гаргахаас өмнө амжуулан орж ирсэн хужаануудийг маш нарийн шалгах хэрэгтэй мэдээлэлтэй хужаанууд орж ирсэн гэсэн үг засгийн газрын гаргах гэж байгаа шийдвэрийг урьтчилж Энхтүвшингээс авсан гэсээ үг

    0 0 Хариу бичих
  5. Схн мэдээ байна хүмүүс буруу ташаа мэдээлэлд хууртахгүй хэт туйлширч айдаст автахгүй маш тайван байж хувийн ариун цэвэр орчин тойрноо цэвэр байлгах өөрийнхөө бга орчинд хөл хорио бага зэрэг хязгаарлачихад л болно мөн зүгээр монгол энгийн хоолоо зөв зохистой цадах хэмжээгээрэ идэхэд л болно

    0 0 Хариу бичих
  6. Buleg juulchid gej yu gesen ug yum. heseg hesgeer bol nuugaad oruulna gesen ug uu. Tomor zamaar hujaanuud orj irlee gesen ter yu bolj baina.

    0 0 Хариу бичих
  7. zow zuitei mon mask elbeg bolgoj unin hoorogdol bolgohoo bolii

    0 0 Хариу бичих
  8. Цагаан сарын баярыг хорих хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  9. Манайх 100 настай хөгшинтэй, Цагаан сарыг тэмдэглэхгүй бол тэр л биз, 30-40 жил хийсэн залханшт заримдаа

    0 0 Хариу бичих
  10. 31 иргэнээ авч бхгүй гээд л шаагилдаад бх юм тэгтэл өнөөдөр 400 хятад улсын хилээр орж ирэх юм...каринты тогтоосны хэрэг бгаа юм у

    1 0 Хариу бичих
    • harin tiimee ene hujaa nar virius taraahgui gsn batalgaa bgui taraaval ene said darga nar hariutslaga huleehgui shuu der

      0 0
    • harin tiimee ene hujaa nar virius taraahgui gsn batalgaa bgui taraaval ene said darga nar hariutslaga huleehgui shuu der

      0 0
  11. Ниислэлдээ цагаан сарыг албан ёсоор хориглоо тэгэхгүй бол хавтай хэсдэг хэвээрээ л бх болно Албан ёсоор хоригловол гэр гэртээ золгоод ёс төрөө хиигээд л болоо

    0 0 Хариу бичих
  12. ЭМЯам нь аймаг, сум, багийн эмч нараа сургаж, зөвлөмж чиглэл өгөөч ээ. Ямар ч бэлтгэлгүй байгаа учраас халуунтай өвчтөн ирэхэд айгаад, ойртох хүнгүй, үүдээ түгжээд бужигнаж зугтаасан эмч сувилагч, эмнэлэг байна шүү.

    0 0 Хариу бичих