Хятад ялна...

нэг. Муу эр Вирусэнд хөөрнө

БНХАУ-д шинэ төрлийн томуу дэгдлээ. Манайхан дүйвээнд нь сүйд болохнээ. Хилээ хаахыг шаардаж байна. Дэлхий сүйрчихлээ гэхэд энэ хонхортоо хэдүүлэхнээ үлдэх нь ээ, янз нь. Гурав дөрвөн зууны өмнө бол дэлхийг сүйрүүлсэн өвчин тахлаас сугараад, хээр талдаа үлдэх боломж байсан л байх. 

     “Муу эр дайнд хөөрнө” гэж манай өвөг дээдэс сануулан захижээ. Гэтэл бид дайнаас өмнө вирусэнд хөөрөөд алга болов. Вирусэнд ч юу байхав, сургаар нь л туйлаад давхичихдаг юм байна. (Туйлаад гэснээс, сарлаг уг нь Төвдөөс гаралтай амьтан боловч үймрэн саагихаараа монголчуудтай бузар адилхан шүү дээ. Нэг нь л үргээд пижигнэвэл гүйцээ. Үргэснээсээ үргээд, сүүлдээ өөрөөсөө үргээд долоон уул даваад талийдаг гэж байгаа. Тэр нэг, савга сүүл нь сагсалзаал, сүржигнээд зэлээ аваад хуйларч байгаа нь яг л “Хортой банаана, энээ тэрээ” гээд сүржигнэж байгаа бидний хамаатан садан аятай)

   Зарим нь энэ завшааныг ашиглаад Хятадтай байлдах ч шахуу юм ярьж ч байх шиг. Ерөнхийдээ бидний хуучин араншин сэдэрч эхэллээ. Хятадад дэгдсэн корона вирусээс хамгаалах асуудал ерөөсөө Хятадаас хамгаалах асуудал болон хөгжиж ч байх шиг. 

     Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөгийн дэлхий тэгширч хавтгайраад нэгдмэл болсоон. Дэлхий сөнөчихөөд Монгол үлдэх ямар ч боломжгүй. Тэр ч байтугаа Хятад сүйрээд Монгол хоцрох шаанс ч байхгүй. Сүйрвэл хамтдаа сүйрээд, аврагдвал цугтаа аврагдах хэмжээнд хүн төрөлхний хувь заяа нэгдмэл болжээ.

   Иймээс, Корона вирус Монголыг тойроосой гэж залбирахын урьд “Монголд ирэхээс нь өмнө Хятадууд корона вирусээ дараад аваасай” гэж наманчилбал Бурханд илүү ойлгомжтой байх болно. 

     Ер нь хөгжил дэвшлийнхээ ид ирэн дээр яваа БНХАУ өмнө нь САРС-ыг дарсан шигээ энэ удаагийн корона вирусын учрыг олж чадна гэж олон хүн итгэж байгаа.  Хятадын төр засаг ч чухам үүнийг батлан харуулж, хүч чадлаа шинээр илэрхийлэхийн төлөө байгаа нь харагдаж байна. 

    Та нар намайг Хятадын талд байна гэж бодвол үгүй ээ. Учир нь ийм юм. Хэрвээ Хятадууд корона вирусыг дийлэхгүй бол...дийлэхгүй бол...бидний өнөөдөр нөөцөлсөн гурил, будааны хэрэг ерөөсөө гарахгүй гэдгийг мэдэж байгаад л хамаг учир байна. 

   Үүнийг нийтээрээ ойлгож байгаа ч дуугарах нь бараг үгүй. 

      Хэдхэн хоногийн өмнө Австралийн түймэрт үрэгдсэн амьтдын төлөөнөө залбирч байсан хүрээ хийдүүд ч таг чиг. Эрхбиш лам хуврагууд юм хойно “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтан түүний дотор өвчин зовлонгийн гамшигт өртсөн хятад хүмүүний төлөө” залбирч байгаа нь лавтай ч түүнийгээ энгэрийнхээ товчинд ч дуулдахгүйгээр шивэгнэж наманчлаа буйзаа. Учир нь тэд “хятадын төлөө залбирсан” хэрэгт орохоос айж байгаа.

    Японд газар хөдлөх, Австралид амьтан шатахад тусламж үзүүлдэг Засгийн газар ч мөнхийн хөршид нь гай зовлон тохиолдоход таг чиг. Хятадад тусалдаг засгийн газар гэж хэлэгдэхээс хулчийж байгаа нь тэр.

Энэ эрүүл үзэгдэл үү? Хятадууд вирустсэн юм уу, эсрэгээрээ бид тэднээс ч дутахгүй өөр вирусэнд бариулчихсан юм уу. 

Тиймээ, энэ бол “вирус”. Корона вирусыг даган амилж байгаа, түүнээс урт настай өөр нэгэн “титэмт вирус”. Энэ вирус ХХ зууны дундуур, Зөвлөлт-Хятадын харилцааны хүйтрэлээр бидний үзэл санаанд амилан халдварласан бөлгөө.

хоёр. Витамин хувирч вирус болсон нь

Энэ аймаар вирус эхлээд ашигтай витамин байлаа. Бидний үзэл санаанд орж ирснээсээ хойш хоёр зуун дамжсан ч мутацад орон оршсоор бөлгөө. Энэ бол Зөвлөлт-Хятадын харилцааны хүйтрэлийг даган амилсан синофоби буюу хятадыг үзэн ядах үзэл юм.Тэр үеийн хэвлэл, ухуулгын материалыг харах юм бол яг л өнөөгийн корона вирусыг тойрсон монгол дуулианы нэгдүгээр анги гэсэн үг.

   Синофобийн витаминыг идэхийн хэрээр үнэлэгдэж байсан зурвас өнгөрч, хугацаа нь дууссан витамин маань вирус болж эхлэхийг бид анзаараагүй өнгөрчээ. ХХ зуун дуусч, ЗХУ тарж, Москва, Бээжин хоёр урьд байгаагүйгээр түншилсэн ч хэвээрээ үлдсэн “вирус” ажгуу.

   Уг нь ухаарвал ухаарахаар хугацаа. Синофоби нь витамин байхаа больсон нь 1984 онд мэдэгдсэн юмсанж.

    Хамгийн сүүлд Зөвлөлт-Хятад хоёр харилцаагаа сайжруулахаар ярилцаж байгааг мэдээгүйгээсээ болж Ю.Цэдэнбал ажил албанаасаа мултарч, Москвад хүргэгдсэн удаатай. Тэр үед Л.Брежнев нас барж, Зөвлөлтөд гарч ирсэн шинэ удирдагч гарч ирсэн юм. Зөвлөлтийн шинэ удирдлагад тэрээр үнэнчээ  батлах хэрэгцээ ч гарсан шиг байгаа юм. Хятад-Зөвлөлтийн харилцаа хүйтэн хэвээрээ л байгаа гэж бодсоор явсан тэрээр 1980-аад оны эхээр Улаанбаатарт байсан хятад иргэдийг орон нутаг руу хөөсөн байдаг. Уг нь тэрээр Зөвлөлтөд үнэнчээ шинээр илэрхийлж, ажил албаа бататгахыг хүсчээ, хөөрхий. “Хятадад дайсагнахын хэрээр Москваг баярлуулна” гэж бодож л дээ. Нэг хэсэгтээ үнэхээр ч тийм байсан. Тэгээд л нийслэлд байсан Хятадуудыг гэнэтхэн хөөсөн хэрэг. 

     Гэтэл Кремлийнхэн нь Бээжинтай “сайндах"  алхам хийгээд явж байтал нь Улаанбаатарын “өвгөн дарга” дундуур нь орж ирээд хамаг юмыг самарчихжээ. Хятадууд уураа Москвад илэрхийлж эсэргүүцлийн нот гардуулав. “Та нар харилцаагаа сайжруулна гэсэн атлаа Цэдэнбалаараа юу хийлгэж байгаа юм бэ”

 Москва уурлав. Ю.Цэдэнбал дарга хятадуудыг Улаанбаатараас хөөснөөс сарын дараа буюу 1983 оны есдүгээр сард ЗСБНХУ-ын Гадаад явдлын яамны сайд А.Громыко яаралтай хуралдаан зохион байгуулж, үеэ өнгөрөөсөн Ю.Цэдэнбалыг татаж аваачих төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 

   Энэ ажлыг үзэл суртал болон аюулгүй байдал талаас нь хариуцах хоёр хүнийг Улаанбаатарт ирүүлсэн аж. Тэд бол Нийгмийн Аюулаас хамгаалах Яамны Зөвлөх, генерал В.Радченко болон ЗХУ-аас БНМАУ-д суух Элчин Сайд С.Павлов нар (1983-1985) нар бөлгөө. Тусгай үүрэгтнүүд 1984 оны 8 сард ажлаа бүтээгээд төдөлгүй эргэн татагджээ.

    Чөлөөнд байгаа генерал Всевлод Радченко гуай энэ даалгаврынхаа талаар “Главная профессия-разведка”(2011) хэмээх сонирхолтой ном хүртэл бичсэн байдаг, монголоор ч орчуулагдан гарчээ.

    Харамсалтай нь Кремлийнхэн энэхүү халаа солионыхоо нарийн учрыг монголчуудад тоож тайлбарласангүй. Угаасаа, БНМАУ шиг дорой буурай дагуул орныхонд “Бид Бээжинтай сайндаж байгаа, та нар хятадыг хараахаа боль” гэж хэлтлээ доошоо орохгүй гэж эрхэмсэг СССР үзсэн болтой. Ингээд “Эрүүл мэндийн байдал”, “орос эхнэрийнхээ үгэнд хэт оромтгий болсон”, “зөнөсөн” гэсэн шалтгааныг хөгжүүлэн Кремлийн эмч Е.Чазовыг хүртэл энэ хэрэгт татан оруулжээ. Ер нь бол архинд дуртай болсон, Филатова авгай нь монголын хамаг хэргийг мэддэг, Цэдэнбал дарга уймраа мартамхай байсан зэргийг бол Москва тэр үед л гэнэт мэдсэн хэрэг бол огоот биш. 

    Хятадуудыг нийслэлээсээ хөөж, жиргээний хэллэгээр бол “мээдрэмж оогт баакү” болохоо харуулсан БНМАУ-ын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулснаараа “Зөвлөлт-Хятадын харилцааг сайжруулахыг үнэнээсээ хүсч байгаа” гэдгээ Кремль нотолжээ. Москвагийн зүгээс Бээжинтэй “сайндах” дараагийн том алхмаа төдөлгүй хийж, БНМАУ-д байрлаж байсан 100,000 орчим цэргээ гэнэтхэн эргүүлж татсан байдаг. (Манайхан ямар бие биедээ итгэх биш, Иймээс Ш.Надыров, Л.Шинкарев, Е.Трифонов, В.Радченко зэрэг олон тооны орос эх сурвалжийг харахыг зөвлөе)

   Угаасаа ч Зөвлөлтийн хувьд БНМАУ нь “олон таван юм сонирхохын оронд үгэнд л сайн орж байх үүрэгтэй дүү” байсан нь харагддаг. Зөвлөлтийн удирдагч М.Горбачев 1989 онд БНХАУ-ЗСБНХУ-ын харилцааг хэвийн болгох үүднээс Монголд байсан цэргээ гаргах болсноо зарлахдаа хүртэл Улаанбаатарт дуулгасангүй. Энэ мэдээг Зөвлөлтийн төв телевизээр сонссон БНМАУ-ын нам төрийн тэргүүн Ж.Батмөнх гуай нэг хэсэгтээ паникт орж байсан гэдэг.

  Уг нь Кремлийнхэн Хятадтай харилцаагаа сайжруулж байгаагаа тоож хэлсэн бол Зөвлөлтөд үнэнч Ю.Цэдэнбал нь арай өөрөөр хандах байсан ч юм бил үү. Зөвлөлтийн үгнээс гардаггүй тэрээр Улаанбаатарт байсан хятадуудад шинэ орон сууц олгохоо байг гэхэд хөөж туухгүй үлдээх байсан биз.

   Харин Кремлийн “монголчуудыг үл тоомсорлосон” далд тоглолтын улмаас ихэнх монголчууд төөрөгдсөн хэвээр үлдсэн ажгуу. Өөрөөр хэлбэл, “Хятадыг муулах, хорлох тусам Москвагийн хайрыг татдаг” хэвээрээ байгаа гэсэн төөрөгдөл хэвээрээ үлджээ.

   Москва-Бээжингийн харилцааны хүйтрэлийн үед монголчууд хятадыг харааж зүхэн “орос ах” нараа баярлуулахаас гадна, дайсагнасан, муу санасан нэгнээ “Хятадын тал”, “Бээжинг баримтлагч”, “Маоист үзэлтэн”, “хужаагийн эрлийз” хоч зүүн баалж, нийгмээс гадуурхдаг болсон. (Одоо ч энэ арга хэрэгслэл үйлчилдэг хэвээрээ байна)

    Ийм хоч зүүсэн нэгнээ өмгөөлсөн үг хэлбэл, шууд л “хятадыг хамгаалагч” болж хувирах учраас дор бүрнээ л нийтийн дайсан болчихгүйг хичээнэ. Шалтгаантай зарим нь өөрөө хэлэгдэхээсээ өрсөн “хужаагийн эрлийз танигч”, “Хятадын талын этгээд илрүүлэгч” болж хувирна. Учир нь хятадын эсрэг цогтой тэмцэгчийг шүүмжлэх нь хятадын талд шууд орсноос өөрцгүй гэдгийг олоод харчихдаг байсан хэрэг.

гурав. Шинэ хятад ба хуучин үзэл.

Гэтэл өнөөдөр Монголыг тойрсон хоёр хөршийн харилцан хамаарал ХХ зууны үеийнхээс орвонгоороо эргэжээ. Нэгэн үе социалист системийг ахлан байгуулагч Зөвлөлтийн тусламжаар коммунизм цогцлоож явсан БНХАУ түүх болов. Түүнчлэн, Зөвлөлтийн бүхий дарамт, заналхийллийг тэвчин давдаг байсан Жунаньхайн ордон хувиран хүчирхэгжив. Техник технологиор Америк, европтой харгалдан уралдах болов.

   Улмаар, олон улсын хоригт орсон Орос орныг нөмөртөө авч хөгжих найдлага төрүүлсэн хүчирхэг БНХАУ босч ирлээ. Баруунтай сөргөлдөж буй Оросын хамгийн том найдвар нь баруунтай өрсөлдөх чадавхи хуримтуулж буй Хятад улс гэдгийг бүгд харж байна. Өнөөдөр ВВС, CNN-эс эхлээд нөлөө бүхий мэдээллийн хэрэгслэлийн тоймчдын дүгнэлт үүнийг л хэлээд байгаа юм.

Орос,Хятадын хамтын ажиллагааны харьцааг харуулсан  шоглол. The Economist  сэтгүүлийн хавтасны зураг.

   "Бээжинг хараахын хэрээр Москвад хайрлагдана" гэж найдаж явсан бидний үе бүүр өнгөрөв. Уг нь сортоотойхон хүнд бол Бээжинг дахиж хараавал юу болохыг бүүр ХХ зууны наяад оны дундуур, Ю.Цэдэнбалаар жишээлэн үзүүлжээ ч гэсэн болох. Кремль-Бээжин хоёрын харилцаанд гай болох гээд байвал энэ мэтчлэн няслана шүү л гэсэн сануулга л даа. Ер нь Цэдэнбал даргын маань хувь заяа нь ЗХУКН-аас ХКН-тай харилцаагаа сайжруулах зардал төсөвт ороод явчихсан хэрэг шүү дээ, бүдүүн тоймоор хэлэхэд.

  Та нарыг “Оросыг үзэн яд” гэж байгаа юм биш. Тэрч байтугаа “Оросыг хайрлахаа багасга ч гээд байгаа юм биш”. ХХ зууны монголын тусгаар тогтнолын баталгаа болсон Зөвлөлт, Орос орныг бид хүндлэх, хайрлах нь зүй. Харин Оросуудад хайр, хүндэтгэлээ илэрхийлэх арга маань үеэ өнгөрөөгөөд байна. Хайрлуулах гэсэн биш гай болж, баясгах гэсэн биш уурлуулж мэдэх болоод байна.

   1983 онд Улаанбаатараас Хятадуудыг хөөсний маргааш нь Бээжин уур гомдлоо Москвад илэрхийлэн, эсэргүүцлийн ноот гардуулж байв. (Бээжин эсэргүүцлээ Улаанбаатарт илэрхийлээгүй байгаа биз) Москва түүнийг нь дор нь өлгөж аваад Ю.Цэдэнбалыг аваачаад, тэнд нь нас баруулсан байх аа? 

Өнөөдөр Улаанбаатарт болж буй Хятадын эсрэг хийрхлийн төлөөнөө Бээжингийнхэн Москвад гомдол гаргавал бид яах вэ. Хятадууд бидний бодсон шиг тэнэг биш учраас синофобийн цаана хэний ямар горьдлого, найдвар байгааг гадарлахтайгаа. Үнэхээр Бээжингийн гомдол Москвагийн эрх ашигт нийцэж байвал хэрхэхийг мэдэх юм алга. Чиний оросыг хайрлаж, хятадыг үзэн яддаг байсан чинь төдий л тус болохгүй болов уу?

  -Юу гэх байна гэхээр Хятадыг гомдоож баймаажин Оросыг баярлуулдаг хүн” болох гэж сэнтэглэж байж, хоюуланг нь гомдоочиховзай гэж. Хоёр том гүрэн учраа ололцох гэж байхад дундуур нь далдагнаж ороод хар толгойдоо гай чирчихэвзэй гэж. Чи бид хоёрт ямар Цэдэнбалд байсан шиг аваад хаячих албан тушаал, Москвад аваачаад байлгах орон сууц гэж байх биш. Огт өөр юмаар төлөх болуул яана.

Дөрөв. Вирусгүй маргааш.

Орос, Хятад хоёр бол бидний мөнхийн хөрш. Хэнтэй нь чмуудах, хэнийг нь ч үзэн ядах хэрэггүй. Хятадыг муулахын хэрээр Москвад хайрлагддаг байсан ХХ зууны дал наяад он өнгөрсөн түүх болсон. Бас Оросуудын хэрдээ л бидэндээ европорхдог араншинг хэр чинээгээрээ тэвчин давж, ойлголцох учиртай. Зайлуул, цагаан арьстан боловч цагаан арьстнууддаа тоогддоггүй, Европынх атлаа Европчууддаа “гадуурхагддаг”-таа л жаахан гоморхож, тэрнийхээ комплексийг л бидэнд тайлж яваа хэрэг. Энийг нь ойлгочиход тийм ч хэцүү биш санагдана. Бид хүчирхэг хөршүүдийнхээ эвийг олж амьдрах учиртай болохоос биш, бидний эвийг олж амьдрах үүрэг Москвад ч, Бээжинд ч байхгүй.

Эцэст тэмдэглэхэд, Хятад ялна (корона вирусийг). Хэрвээ тэд ялж чадахгүй бол бид ч хамтдаа аймшигт тахалд ялагдана. Ийм учраас л Pray for China…

Харин далимд бид өөрсдийн сэтгэлгээний вирусээс ч давхар салах хэрэгтэй байна. 

2020.01.29


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (75)

  1. монголын түүхийн үнэн байдал улам бүр тод болсоор байна.Монголчууд гадаадынхантай байтугай дотооддоо эв зүйгээ олдоггүйгээс доройтож өдий хүрсэн байна шүүдээ.Хоёр хөршөө ам мэдэн муулж байхад нөгөө хоёр нь дэмжиж тусласаар байдаг ёстой бурханаас заяагдсан хөршүүд шүү дээ.Одоо юм бичдэг нь ч олж сонсдог нь ч өөрсдийнхээ байдлыг илчлэн хүмүүнлэг болцгооё. Ажил хийцгээе

    0 0 Хариу бичих
  2. Golog

    0 0 Хариу бичих
  3. "Энэ вирус ХХ зууны дундуур, Зөвлөлт-Хятадын харилцааны хүйтрэлээр бидний үзэл санаанд амилан халдварласан бөлгөө." гэж битгий уль. Түүхийхээ бүхийл үед байсаар ирсэн үзэн ядал, дайсагналын үр дүнд бий болсон юм.

    0 0 Хариу бичих
  4. Avahiig ni avaad hayahiig ni hayaldaa

    0 0 Хариу бичих
  5. yamar ih um chalchdag um be. ene ih ereeljilsen demiirliig unshaad suuj bdag hun baih uu. garchgiig ni harahad l uy dongosohod geed bgaa ni todorhoi bna sh dee

    0 0 Хариу бичих
  6. Энэ цагт Монголд орж ирсэн бүдүүлэг заваан хужаа нарыг мөн Хятадын засгийн газрын далд бодлогыг яагаад бичихгүй байна, хужаа цустай нөхөр байна даа

    0 0 Хариу бичих
  7. Чи нэг их ухаантай нийтлэлч болох гээд хэрэггүй биздээ!!! Монголчууд ийм аюултай тахалын үeд өөрсдийгөөө хамгаалах юмаа хийгээд явах нь түмэн зөв!!! Чи тэрийг мушгиж солиорох хэтэггүй!!! Чи тэгж их тайван сайхан бгаа бол энд монголд дайнд хөөрсөн муу хүмүүстэй цуг байх шаардлаггүй!!!! Хужаа рууу тонил ойлгоо!!! Чи харин ийм үeд нэг их мундаг хүн болох гээд элийрэх хэрэггүй новшоо!!!!!

    1 0 Хариу бичих
  8. Энэ барууны номлолыг тахин шүтэгч бичээчийнхээр бол бид хамгаалах хэрэггүй зүгээр л хятадуудыг эдгэрч дуусхыг хүлээх хэрэгтэй юм байна

    0 0 Хариу бичих
  9. Hyataduudiig muulaad l baraa tavaariig ni heregleed baidag.tedniig muulj kaif avahiin orond hugjluus ni suraltsahiig ermelzej hiij buteej bgaagaas ni sanaa avah heregtei sanagdana.

    0 0 Хариу бичих
  10. зөв бичиж. бидэнд дайн хэрэггүй. бид оюун ухаан урлаг спорт мал аж ахуй онгон тансаг байгалаараа дэлхийг ялах болно. дайныг уриалж сагсуурч явдаг сармагчин тархитаа хүмүүсээсээ яаж салах вэ. охидоо дээд боловсрол олгоод залуучуудаа орк болгоцон юм биш үү. хятад орос битгий хэл солонгосыг ч дийлэх зэвсэг хүн хүч байхгүй гэдгийг тэдэнд тайлбарлаад өгөх арван жилийн багш байна уу. бид сайхан инээмсэглэж тэднээс юм сурж эвсэг байж гэмээнэ эзлэгдхээс аврагдана.

    0 0 Хариу бичих
  11. tsuuvur chono arslan 2 tsug neg deever dor amidardaggui baikhaa.

    0 0 Хариу бичих
  12. Угаасаа манай эмээ 70 аад оны эхэнд шар хар 2 хятад гэж өгүүлэхийг сонссон л юм даг. Айлын хөгшнөөс дор сэтгэдэг томчуудын улс төр инээдтэй

    0 0 Хариу бичих
  13. Хятадын ард түмэн коронавирусыг явнаа

    0 0 Хариу бичих
  14. тиймээ энэ АЮУЛТ вирусын өвчинд Хятад ялж Монголчууд ялагдана гэж дотроо бодож яваа Хүний яг Үнэн бодол нь, Муу нуухаар Сайн илчил гэж Цэнддоо Бодол санаагаа ил гаргаж бичижээ, Гэхдээ Цэнддоо Чи харж л байгаарай Монголчууд хэдий ядарсан ч ямарч Зовлон бэрхшээлийг даваад гардаг, гарч ч байсан Ард түмэн юм шүү, Монголчууд энэ Аюулт өвчинд Ялагдах нь уу , Ялах нь уу хараад сууж бай, Монголчууд ямар Дархлаа сайтай, Зовхи нь өөдөө Ард түмэн вэ гэдгийг Чи удахгүй харнаа, Цэнддоо тээр жилийн 60-аад оны үед Цэдэнбал дарга Хятадуудыг бөөнөөр нь буцаасан явдалд Өширхөж явдаг шиг байгаа юм, Тэр үед тэгж гаргаагүй байсан бол өдийд Бидний судасаар Хятад цус холилдож явахыг үгүйсгэхгүй байх байсан юм шүү, Энэ өвчинөөр далимдуулж Баярласан хэрээ бархирана гэгчээр Монголчууд Биднийг Сүйрээсэй гэсэн Бодол тээж явдаг цөөхөн Улсын нэг нь энэ Цэнддоо, Цаг хугацаа Хэн нь Ялж ялагдахыг , Монгол хүний Саруул ухаан , Бие махбодь, Дархлаа ямар байдгийг харуулах болов уу, хүлээж л байя Цэнддоо, Баярлах болоогүй, цаг Эрт байна,

    2 0 Хариу бичих
  15. Ene Tsenddoo hyatadaas heden tsaas avsan um boldoo huurhii. Coronavirus iig yalah n todorhoi shdee, gehdee hyatad bish delhii coronavirus iig yalna medrelee, busad ornii erdemted ene deer bas ajillaj bgaa. Busad uls hilee haasan bhad manaihiig ongoilgo geed bgaamu, hyataduud magadgui mongolchuudiig hunuusnii daraa coronavirus darah em tangaa delgeh bh daa, hiimeleer degdeesen virus bhiig uguisgeh argagui. Ene setguulch tsarait uuruu yostoi hyatadiin ediin zasgiin huvisgald huursun amitan bna daa, zurgaa bas tavichihjee ichidguim bhdaa.

    1 0 Хариу бичих
  16. Монгол 2 хөрштэйгөө илүү ч үгүй дутуу ч үгүй дирломат харьцах хэрэгтэй.Харин тээр жил хятадуудыг монголоос гаргасан асуудлыг буруу гэж бодохгүй байна.Тэрбум хүнтэй хөрштэй, 3 сая хүнтэй монгол шиг жижиг улсад тийм хэмжээний бодлого байх хэрэгтэй байх.

    3 0 Хариу бичих
  17. Unen shuudee

    1 0 Хариу бичих
  18. Хятадуудыг тэр үед хөөсөн нь сайн болсон дараа гэсэн бол юу болох байсан бүү мэд тэр том удирдагч байсан тулдаа л хөөсөн ер нь том удирдагчийг муулах чамд их муу болно шүү оролдох хүнээ олж оролд тэгээд ч 80 он биш 66 онд хөөсөн

    1 0 Хариу бичих
  19. хятад гэсэн ч бид адилхан хүн төоөлхтөн тахал хурдан дарагдах болтугай харин бид хоёр хөршөөс айх жижиг үндэстэн ч бишээ битгий тэгж доош хий бичээчээ чамд нэг учир бна шүү

    1 0 Хариу бичих
  20. Цэдэнбал даргыг хэт доош хийжээ. Зѳвхѳн Орсод тал засаж тэднийг баясгах гэж Хятадуудыг гаргалаа гэжүү. Үгүй. Тэр хүн хятадууд хэт үржвэл үр хойч, Үндэсний аюулгүй байдалд муугаар нѳлѳѳлнѳ гэж үзэж. Энэ л түүхэн үнэн. Хужааг магтсан хѳгийн нийтлэгч та далд ор.

    1 1 Хариу бичих
  21. Мундаг бичжээ.Хүнийг муулахаа яарахын оронд дахиад унш даа

    2 0 Хариу бичих
  22. Бичсэн бүхэн нь инээдтэй, ухаарал хайрласан байдаг доо Хөлсний хүн гэж харагддаггүй ээ Унших дуртай

    4 0 Хариу бичих
  23. зөвийг бичсэн бна

    2 0 Хариу бичих
  24. Taalagdlaa

    1 0 Хариу бичих
  25. Таалагдлаа

    1 0 Хариу бичих
  26. yaaay ene door moya ovogiinxon alaltsaj bainaa hahaha

    1 0 Хариу бичих
  27. Ёстой голыг нь олоод хэлчихлээ шүү.Манайхан өөрсдийнхөө доторлуу нэг өнгийж хардаг ч болоосой,Хужаа гэж амаа чилтэл муу хэлээд ,хөлөө жийгээд,гэдсээ илээд хэвтэж байх хооронд чинь энэ улс яаж хөдөлмөрлөж, яаж хөгжиж болдгийг яруу тодоор харуулж байна цаана чинь.КОРОНО вирусийг ч гэсэн ялах л болно.Pray for Cina

    1 0 Хариу бичих
  28. Баабарын найз Мон до

    0 1 Хариу бичих
  29. Haytadaa dagaad Amarsanaa emchtei tonil dald or

    0 6 Хариу бичих
    • chi ch koronoo virusd hamgiin turuund urtuh bhdaa iljersen tarhitai

      0 0
  30. Ёстой гоё хэлжээ. Манайхан нээрээ өөр өөрсдийгөө хичээ бүхнийг төр засагруугаа буруутгана. Өөрсөдөө бохир хэл үгнээс цаашгүй, зүгээр тэжээлгэх гээд мөнхийн хоёр хөршөө муулж ад үзээд бид өөрсдөө л ад болно

    6 0 Хариу бичих
  31. Хөөрхөн хөдөөний залуу хөлсний бичээч болчих гэж

    1 5 Хариу бичих
    • hamgiin orkin orkuud hotod bdagm shde malaa

      0 0
    • za manai mongold hotojij tolowshson bhgui .bugd ork bj jaahan yum bodmoor yum

      1 0
  32. ene bol zaaglaj ylgah asuudal bish bidentei adilhan hvn yagaad hytad gej ylgavarlah estoi gej adilhan ene delhii deer amidarch baigaa ami bie olnooroo vregdej gai gamshigt nervegdej vhel hagatsal aidas bidnii tusuulluus ch ilvvg tuulj baihad yagaad emgenen gashuudaj uruvdun hairlah setgel baihgvi baigaa ymbee vneheer gashuudaj uruvduj baina nuhtsul baidal saijirna gedegt bas itgej baina vneheer setgel emzeglej vregdej baigaa hytadiin ard tvmend setgeliin dem tuslamj demjlegiig ugch vvnii tuluu uls vndesten maani negdeesei gej hvsej zalbirch baina

    2 0 Хариу бичих
  33. За ёстой зөв юм бичжээ

    2 0 Хариу бичих
  34. Хужаагийн тагнуул

    0 2 Хариу бичих
    • uhsenii chini mongol yalna chingisiin mongol gej tseejee deldej sarnagchin tarhia teniilgej cgadahgui bj bas yalna ha ha orkuud

      0 0
    • Зайлаач

      0 0
    • Зайлаач

      0 0
    • Зайлаач

      0 0
    • Зайлаач

      0 0
    • Зайлаач

      0 0
    • Зайлаач

      0 0
    • Зайлаач

      0 0
    • Зайлаач

      0 0
    • Зайлаач

      0 0
  35. Монголоо муулж бай гэж Хятадын тусгай албанаас нууцаар цалинжуулдаг , ТЕГазар мэдэж байгаа байх л гэж найдая.

    0 4 Хариу бичих
    • ened mongoloo muulsan zuil uneheer alga bn unen2 gehed denduu uneniig yamar ch teneg hun oilgohoor bichij uher mongol mini

      2 0
  36. Маш сайхан бичжээ.Үнэн шүү. Хил дээр байцаан өнгөрүүлэхийн ХЦ-ийнхэн купенд орж ирээд ЧИ ХУЖАА юу гэж асууж бхыг хараад гайхсан.Тэднийг томилохдоо харилцааны соёлын талаар хичээл ордог блгүй дээ.Тэд Монголын нүүр царай шүү.

    2 0 Хариу бичих
    • Ядаад Хятад улсын иргэн үү?гэж болноо доо

      1 0
  37. Яг голыг нь олоод хэлчихлээ шүү. Яагаад 100 хувь хятадаас хамааралтай гэдгээ мэдсээр байжийж дургүй нэгнийгээ хужаа гэж доромжлохоо болихийн болоо? Үзэн ядалцвал хятадуудад л биднийг илүү ихээр үзэн ядах шалтгаан илүү олдох байх. Хятадууд заваан бохир л гэж бодолтой боловч бодит байдал дээрээ тэд бид урагш ахих битгий хэл улам ухарч байгаа нь гадаа байгаа нус цэрийг харахад л андашгүй байна шүү дээ. Нусны алчуур авч явдаг хүн одоо хаана ч алга. Тэд биднээс аль хэдийнээ хол илүү хөгжсөнийг бид харахгүй, харахыг ч хүсэхгүй байгаа нь бидний одоогийн эмгэнэл юм даа.

    4 0 Хариу бичих
    • Unen uymaa

      0 0
  38. Ene hvnii talaar ereg vzel bichsen bolog niig haraal ideesei ter hytadtai gaa tahlaar vhvvl taarsan lalarnuud

    0 3 Хариу бичих
  39. pray for China

    2 0 Хариу бичих
    • Pray for Mongolia

      0 0
  40. Хэлээд яахав сайхан бичжээ Хятадууд ялна бид ч үзэн ядалтаас зогсоох цаг болсон

    2 0 Хариу бичих
  41. Овоодойтой юмдаа

    0 1 Хариу бичих
  42. Хятадын хүнс идэж хятад хувцас өмсчихөөд ичих ч үгүй хужаа гээд явж бдаг лаларууд их бнаа. Хужаа хилээ хаачихвал маргааш юу болохыг мэдэж бна уу? Эргүү малнуудаа!!!

    7 0 Хариу бичих
    • Chi zvgeer l hytadiin tsus holildson shees bolhoor iim ym bichej bgaan vvh tvvhee mdj bwal hytadad tuslah baitugai hytad gdeg vg sonsuul booljis chin hvreh bsan ym hytadiin gologdol shees min

      0 2
  43. Үнэн үг явдалд тустай гэж

    3 0 Хариу бичих
  44. Энэ Баабар Монголыг сүйрүүлж колони болгоход хүчин зүтгэж тархи угаалт хийдэг хүн дэ, өөрийн чинь улс үндэстнийхээ эсрэг урвасан хэргээр ял асуух өдөр энэ цагт чаддаггүй ма гэхэд, үхсэн хойно чинь үр хүүхдүүдийг чинь цоллох цаг ирнэ ээ.

    2 2 Хариу бичих
    • orkin ork gej chi bh chi uneheer utund barigdsan tarbitai novsh

      0 0
    • Ta neriig ni unshaarai

      0 0
  45. Ер нь энэ хүнд үед нь бид бас чадлын хирээр хятад хөршдөө тусалмаар юм. Ичихгүй бид нар 120, 220 мянгатыг хятадуудаар бариулсан, саяхан хүртэл яармагийн шинэ гүүр, бас хурдны зам, Замын цагдаагийн урдах гүүрийг бариулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ордонг хүртэл Сонсголонд үнэ төлбөргүй бэлгээр бариулаад авсан. Тэгээд л муулцгаагаад байдаг. Өөр хэн ч авахгүй нүүрсийг тэд л авч байгаа шүү дээ.

    2 0 Хариу бичих
  46. Браво, браво,. Хятадыг муулагчид сөнөтүгэй, муулсан мөртөө л ичихгүй Эрээн хотыг зорьж элдэв барааг нь худалдан авч амь зууж байгаагаа мэдэхгүй, эсвэл мэдээд мэдрэлтэж байгаа юу, хятад хүнээс монголын юм чамд юу байна гэвэл юу ч байхгүй, харин монголчуудаас асуувал өмсөж байгаа хувцас, идэж байгаа хоол, үрж байгаа доллар болгоныг бид хятад түншээс авч байгаа.

    4 0 Хариу бичих
    • МОНГОЛОО МУУЛАН МУУЛАН МОНГОЛДОО АМЬДРААД ХЭРЭГГҮЙ ,

      1 0
  47. Мөнхийн хөрш.Дундаас нь сугараад хаашаа нисэх вэ дээ.Маш зөв.Вирус мөхөөсэй.Цагаан сараа хийнээ.

    2 1 Хариу бичих
  48. Мөнхийн хөрш гэдэг ойлголтоо болих хэрэгтэй. Мөнхийн юм гэж байхгүй дээ. Хоёр талд буриад монгол, өвөрмонгол 2 маань байна, цаашид орос, хятад нэгдмэл байгаад байх уу үгүй юу бүү мэд.

    0 1 Хариу бичих
  49. Ганц эргэлзээтэй юм бол МӨНХИЙН ХӨРШ. 1000 жил гэдэггүй юмаа гэхэд 100 жилийн дараа юу болохыг хэн мэдлээ.

    1 1 Хариу бичих
  50. Яг л хэлж дээ, хятадыг муулж байж жинхэнэ монгол хүн гэдгээ харуулах гэсэн монгол ялна-чууд уншиж ойлгоосой билээ

    2 0 Хариу бичих
  51. Үгүй яахав дээ үнэний ортой л бичиж.манайхан хэт их туйлширдаг талтай.гэхдээ Цэдэнбал даргыг мэдрэмжгүй энэ тэр гэж хэлэх утгагүй юм.Тэр хүн оросуудад таалагдах гэж хятадууыг хөөгөөгүй.өөрөөрөө шийдсэн асуудал.угаасаа монгол эрчүүдийн цусанд нь хятад хүнийг үзэн ядах үзэл байдаг бололтой.гэхдээ дэлхий голбалчлагдаж байгаа энэ цаг үед эхийг нь эцээж тугалийг нь тураалгүй 2 хөрштэйгөө эвтэй найрсаг байх нь бидэнд өлзийтэй.

    6 0 Хариу бичих
  52. Yostoi unen dee, handlagaa oorchloh heregtei shuu humuus ee.

    3 0 Хариу бичих
  53. saihan niiltlel bn Pray for China

    5 0 Хариу бичих
    • China chamaar dutahgui. Pray for Mongolia

      0 0